| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2026/00083/И |
| Дугаар | 149/ШШ2026/00103 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 149/ШШ2026/00103
| 2026 оны 01 сарын 2******* өдөр | Дугаар 149/ШШ2026/0010******* | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал ******* дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатархот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн *******-28, Мобиком корпораци ХХК, Утас: 75759944,нэхэмжлэлтэй зээлдэгч Сэлэнгэ аймаг, ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* ******* /РД:НМ8*******12*******114, утас: 9982*******076/-д холбогдох 640,205.18 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын *******0-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-с Г.д холбогдуулан 640,205.18 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.д холбогдуулан 640,205.18 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1 дэх *******, 12******* дугаар зүйлийн 12*******.1 дэх *******т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь *******т заасныг баримтлан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.д холбогдуулан 640,205.18 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь *******т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,856 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 9,928 төгрөгийг, төрийн сангийн 1001*******0400941 тоот данснаас 9,928 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь *******т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх *******т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.