Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 149/ШШ2026/00104

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 149/ШШ2026/00104

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

Хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Нэхэмжлэгч:Ашид капитал ББСБ ХХК, УБ хот, СБД, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэр, 5 давхар 510 тоот, /РД:9105572, утас: 80095145, 80961996/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум, 3-р баг Баянсуудал утрэм ******* ******* ******* ******* ******* *******, утас: 96055414/-д холбогдох 1,076,565.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК ******* холбогдуулан 1,076,565.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК 1,076,565.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-с 1,076,565.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч /99725414/ нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,388 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 15,194 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 15,194 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.