Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 149/ШШ2026/00105

 

 

 

 

 

2026 оны 0******* сарын 23 өдөр

Дугаар *******49/ШШ2026/00*******05

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот ,Сүхбаатар дүүрэг,8-р хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8-р давхар Токи ББСБ ХХК /РД:6365744, утас:80495842,/, хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум ******* *******,******* ******* ******* ******* ******* ******* ******* /РД:МИ8003*******3*******4 утас:80495842 холбогдох 674,996.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь Д.т холбогдуулан 674,996.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.т холбогдуулан 674,996.42 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.******* дэх хэсэг, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.т холбогдуулан 674,996.42 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас *******0,375 төгрөгийг, төрийн сангийн *******00*******3040094******* ******* данснаас *******0,375 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.