Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 629

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

            Шүүгдэгч Э.Жнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н.Мөнгөнсүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Зээрд овогт Энхтайваны Жид холбогдох эрүүгийн 1709021770620 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Жнь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Смайл баарны гадаа хохирогч Б.Отгонбаатартай маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Жшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн

 

байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд хохирогчийн мэдүүлэг, 10 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт, 18 дугаар хуудсанд Э.Жийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч: Шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдаж дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Жнь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Смайл баарны гадаа хохирогч Б.Отгонбаатартай маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь,

Хохирогч Б.Отгонбаатарын “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн найз Тэмүүжингийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Смайл нэртэй бааранд үйлчлүүлсэн. Тухайн бааранд үйлчлүүлж байх хугацаандаа өмнө маргаж байсан үл таних залуутай тааралдаад чи яагаав өмнө миний хөмсөгийг цохиж байсан биз дээ гэж асуусан чинь нөгөө үл таних залуу яадаг юм бэ? пизда минь гэж хэлээд намайг мөргөж газар авч шидээд миний баруун гаран дээр аль нэг хөлөөрөө 1 удаа , толгойн тус газар гараараа 1 удаа дэвссэн. Тэгээд би болъё гэж үл таних залууд хэлсэн чинь нөгөө үл таних залуу ална пизда минь гэж хэлээд байх үед эргүүлийн цагдаа хажууд явж байхаар нь учирсан явдлыг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-3/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч эмч №14140 тоот дүгнэлт “...Б.Отгонбаатарын биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, баруун хөмсөгний дээр цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-10/

Э.Жийн яллагдагчаар мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний орой эхнэр Алтанзулын ажил болох СБД-ийн 7 дугаар хороо, 100 айлын автобусны урд талд байрлах Смайл бааранд очиход Отгонбаатар нэг найзынхаа хамт над руу дайрч маргаан болоод эхнэр Алтанзул намайг бааранд ор гэж хэлээд бааранд оруулсан. Би бааранд ороод сууж байтал гаднаас нэг танихгүй хүн орж ирээд танай эхнэр гадаа нэг хүнтэй маргаад хэрэлдээд байна гэхээр нь би гадаа гараад очтол Отгонбаатар гэх залуу манай эхнэртэй хэрэлдэж маргаад түлхэж

 

байхад нь би очтол миний мөр орчим гараараа цохиход нь би зөрүүлээд нүүрэнд нэг удаа цохиж өргөж аваад газар шидээд дээр нь суутал цуг явж байсан найз нь дух хэсэг рүү цохисон би тэр залууг босож ирээд барих гэтэл тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд Алтанзул бид 2 бааранд ороод байж байтал цагдаа ирээд бид нарыг аваад явсан...би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-18/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Жнь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Э.Жнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Э.Жоос улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт хохирогч Б.Отгонбаатар нь хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтын шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг гаргасныг хүлээн авч шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэхүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1709021770620 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Жид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Зээрд овогт Энхтайваны ЖиЙг хүний эрүүл мэндэд хөнгөн

 

хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Жийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар Э.Жнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.    

4. Хохирогч Б.Отгонбаатар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ учирсан гэм хорын хохирлын талаарх шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Жнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Жид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР