| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 2508 01829 1099 |
| Дугаар | 2025/ДШМ/1226 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/1226
2025 10 28 2025/ДШМ/1226
П.Т-, Ц.А- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Бат-Эрдэнэ,
өсвөр насны шүүгдэгч П.Т-, түүний хууль ёсны төлөөлөгч С.С-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,
өсвөр насны цагаатгагдсан этгээд Ц.А-, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Б-, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2028 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Бат-Эрдэнийн давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлд үндэслэн өсвөр насны шүүгдэгч П.Т-, Ц.А- нарт холбогдох 2508 01829 1099 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овогт П-ын Т-, .........., ял шийтгэлгүй, /РД:.........../,
Ц- овогт Ц-ын А-, ........., ял шийтгэлгүй, /РД:........../,
.......................
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Б.Бат-Эрдэнийн давж заалдах шатны шүүхэд бичсэн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2028 дугаартай эсэргүүцэлийг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2028 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч шүүгдэгч Ц.А-, П.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА