Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 149/ШШ2026/00110

 

 

 

 

 

*******0*******6 оны 01 сарын *******3 өдөр

Дугаар 149/ШШ*******0*******6/00110

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн *******-*******8, МПМ Цогцолбор МобиФинанс ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* , утас: 99933155, , 99*******4756*******/-д холбогдох 1,495,749 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******5 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д. нь Мобифинанс ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч *******0*******1 оны 1******* сарын 06-ны өдөр 1*******00069**************06 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Д. нь уг гэрээний үндсэн дээр *******0*******3 оны 06 сарын 17-ны өдөр 9*******,000 төгрөгийг сарын *******,3% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. *******0*******5 оны 04 сарын 07-ны өдрөөр Д.Соёл-Эрдэнийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 9*******,000 төгрөг, зээлийн хүү 468,591 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,158 төгрөг нийт 1,495,749 төгрөг байна. Д. нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Мобифинанс ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,495,749 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Мобифинанс ББСБ ХХК нэхэмжлэлтэй, Д.д холбогдох 1,495,749 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-с 1,495,749 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,88******* төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 19,441 төгрөгийг, төрийн сангийн 100130*******0941 тоот данснаас 19,441 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХКолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.