| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/25033/И |
| Дугаар | 197/ШШ2026/03948 |
| Огноо | 2026-02-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2026/03948
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: ,,,,,, ББСБ ХХК*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*********************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 554,330.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээ, ******* дугаартай Зээлийн гэрээг программ хангамж ашиглан цахим хэлбэрээр үйлдэж, цахим гарын үсгээр баталгаажуулан байгуулсан. 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч нь зээлийн гэрээний дагуу Qmoni аппликейшн ашиглан сарын 4,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар 500,000 төгрөгийн хүсэлт илгээснээр зээлдэгчийн ******* тоот зээлийн данс (хэтэвч)-д шилжүүлэн авсан байдаг. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ зөрчсөн бөгөөд зээлийн хугацаа хэтрэлт 37 хоног. Манай компанийн зүгээс зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа утсаар холбогдон сануулж мөн гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөөгүй болно. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 4.4.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээний 7.3-т заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, хугацаанаас өмнө төлөхийг зээлдэгчээс шаардах эрх үүссэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ундсэн 500,000 төгрөг, хүүгийн өр 53,493.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 837.48 төгрөг, нийт 554,330.52 төгрөгийг хариуцагч Н.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэргүй овогтой ******* миний бие ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 554,330.52 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 554,330.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага 554,330.52 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэх тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,279.90 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 8,639.95 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 554,330.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,279.90 төгрөгийн 8,639.95 төгрөгийг улсын орлогод үлдээж, 8,639.95 төгрөгийг улсын орлогоос, 8,639.95 төгрөгийг хариуцагч Н.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ