Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 311/ШШ2026/00193

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхтуяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ......тоотод байрлах, ........ ББСБ ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сум, ........ тоот хаягт оршин суух, Ж.....ы Н.... /РД:......./-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,357,511 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С...... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Н..... нь 2022 оны 05 сарын 18-ны өдөр цахимаар .... дугаартай зээлийн гэрээ байгуулан улмаар 2023 оны 10 сарын 13-ны өдөр цахимаар 650,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 3.9 хувийн хүүтэй зээлийг Хаан банкин дахь ..... дугаартай харилцах данс руу авсан. Ийнхүү ..... гэрээний үүргээ биелүүлсэн боловч Ж.Н... зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу ..... дугаартай зээлийн гэрээг цуцалж, 2026 оны 01 сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээл 650,000 төгрөг, зээлийн хүү 707,511 төгрөг, нийт 1,357,511 төгрөгийг Ж.Н......аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Н..... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ....... банк бусаас 650,000 төгрөгийн гар утас аваад энэ хугацаанд жирэмсний амралттай байгаад төлж чадаагүй энэ хугацаанд 1,357,511 төгрөг болсныг хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 04 сарын 30-ны өдөр гэхэд бүрэн барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .... ББСБ ХХК нь хариуцагч Ж.Н.......д холбогдуулан 2022 оны 05 сарын 18-ны өдрийн ..... тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,357,511 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Н....... нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 1,357,511 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,670 төгрөгийн тал хувь болох 18,335 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ....... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Н.......д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,357,511 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,335 төгрөгийг улсын орлогоос, тал хувь болох 18,335 төгрөгийг хариуцагч Ж.Н.......гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч...... ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ Э.ЭНХТУЯА