| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхболдын Энхтуяа |
| Хэргийн индекс | 311/2026/00082/И |
| Дугаар | 311/ШШ2026/00192 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 311/ШШ2026/00192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймаг, ...... сум, ...... багт оршин суух, ...... овогт Ж......ын Г.... /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.Г......,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П..... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Г..... шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж...ын Г... нь 1967 онд төрсөн, Завхан аймгийн С..... суманд оршин суудаг.Би 1991 онд эхнэр Ш.А.....тай гэр бүл болж гэрлэлтээ 1991 оны 10 сарын 10-ны өдөр бүртгүүлэн С...... сумын Б......т багт мал маллаж амьдарсан. 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл нагац эмээ Э....н Т......., өөрийн төрсөн эх Л........гийн Ж......., дүү Ж....ын Х...., дүү Ж......ын Г..... нарын хамт амьдарч өрхийн тэргүүн болох нагац эмээ Э.Т..., эх Л.Ж....ын нэр дээр С.з сумын ..... нэгдлийн .... бригадад мал маллаж байсан. Гэтэл 1983, 1984, 1988, 1990 онуудад С.... сумын .... нэгдлийн .... бригадад мал маллаж байсан 70-р дансанд холбогдох баримт аймгийн архивд шилжигдэн ирээгүй. Мөн аймгийн архиваас 1992-2000 оны малын А дансны лавлагаа авахад миний овог нэрийг Т.Г.... гэж буруу бичигдсэн зөрчилтэй байна.
Иймд намайг 1983-1991 онуудад С.... сумын .... нэгдлийн Б... бригадад мал маллаж байсан болохыг тогтоож мөн 1992 онд 1 тэмээ, 9 адуу, 8 үхэр, 24 хонь, 17 ямаа бүгд 59, 1993 онд 1 тэмээ, 9 адуу, 10 үхэр, 95 хонь, 27 ямаа бүгд 142, 1994 онд 1 тэмээ, 9 адуу, 9 үхэр, 75 хонь, 42 ямаа бүгд 137, 1995 онд 1 тэмээ, 1 адуу, 3 үхэр, 38 хонь, 27 ямаа бүгд 70, 1996 онд 1 тэмээ, 10 адуу, 7 үхэр, 80 хонь, 49 ямаа бүгд 147, 1997 онд 1 тэмээ, 10 адуу, 8 үхэр, 81 хонь, 66 ямаа бүгд 166, 1998 онд 1 тэмээ, 12 адуу, 9 үхэр, 92 хонь, 63 ямаа бүгд 177, 1999 онд 1 тэмээ, 9 адуу, 8 үхэр, 82 хонь, 50 ямаа бүгд 150, 2000 онд 1 тэмээ, 5 адуу, 2 үхэр, 30 хонь, 18 ямаа бүгд 50 мал тус тус тоолуулж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж.Г.......ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Үндэсний төв архивын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн 03-02/7526 дугаартай лавлагаа, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 сарын 14-ний өдрийн А/1182 дугаартай архивын лавлагаа, ..... сумын ..... нэгдлийн 1985-1987, 1989, 1991 онуудын цалингийн цэс, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 сарын 11-ний өдрийн А/1230 дугаартай А дансны лавлагаа, ...... сумын Б..... бригадын 1992 оны жилийн эцсийн мал тооллого, С........ сумын Засаг даргын Тамгын газрын 1993-1994, 1996, 1997, 1998, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэл болон малын А данс, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 сарын 14-ний өдрийн А/1133 дугаартай архивын лавлагаа, ...... сумын ....... багийн 2024 оны малын А данс, Ж.Г....., Ш.А....... нарын гэрлэлтийн гэрчилгээ, Ж.Г......ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Завхан аймгийн С....... сумын Засаг даргын Тамгын газрын 2026 оны 01 сарын 30-ны өдрийн 3/31 дугаартай тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар: Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгч Ж.Г.....ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахдаа бүрдүүлсэн баримт, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Ж.Г........ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР-1(А), ХААТР-15(А), ХААТР-21(А), төрөгсдийг бүртгэх анкет, Завхан аймгийн архивын тасгаас нэхэмжлэгч Ж.Г......ийн 1983-1991 онуудад мал маллаж байсан талаарх архивын тодорхойлолт, Завхан аймгийн Цагдаагийн газраас нэхэмжлэгч Ж.Г......ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Ж.Г..... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой гэж тайлбарлажээ.
3.Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.6-д тус тус зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах бөгөөд мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Ж.....ын Г..... нь 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн ...... сумын Б...... нэгдлийн Б.... бригадад мал маллаж байсан болох нь
-Үндэсний төв архивын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн 03-02/7526 дугаартай архивын лавлагаагаар 1989 оны Завхан аймаг, С..... сумын хүн амын ээлжит тооллогод өрхийн тэргүүн Э........ийн Т........, ... ач Ж......ын Г........... гэж,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 сарын 14-ний өдрийн А/1182 дугаар мөн 2026 оны 02 сарын 04-ний өдрийн дугаартай лавлагаанд 1983-1991 онд ...... сумын .....л нэгдлийн Б..... бригадад мал маллаж байсан 1983-1984 онд өрхийн тэргүүлэгч Э.Ж......, 1985-1991 онд Ж.Г..... нарын цалингийн тодорхойлолт, хүн, өдрөөр тооцсон гэж,
-С..... сумын .... амьдрал нэгдлийн 1985-1987, 1989, 1991 онуудын цалингийн цэс, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 сарын 11-ний өдрийн А/1230 дугаартай А дансны лавлагаа, С.... сумын Б...... бригадын 1992 оны жилийн эцсийн мал тооллого, С...... сумын Засаг даргын Тамгын газрын 1993-1994, 1996, 1997, 1998, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэл болон малын А данс зэрэг баримт Ж.Г...... Ш.А....... нарын гэрлэлтийн гэрчилгээ,
-Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1986 оны ХААТР-1 (А) буюу БНМАУ-ын хүн амын регистрийн картанд Ж........н Г....... нь Завхан Б........т амьдрал нэгдэлд ...хоньчин... гэж, мөн 1991 оны ХААТР-15 (А) маягт буюу гэрлэснийг бүртгэх маягтад Ж........ Г..... нь Б....... нэгдэлд ...малчин... гэж, тус тус тусгагдсан, Ж,Г......ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
4.2.Мөн Ж.......ын Г......нь 1992 онд 1 тэмээ, 9 адуу, 8 үхэр, 24 хонь, 17 ямаа бүгд 59, 1993 онд 1 тэмээ, 9 адуу, 10 үхэр, 95 хонь, 27 ямаа бүгд 142, 1994 онд 1 тэмээ, 9 адуу, 9 үхэр, 75 хонь, 42 ямаа бүгд 137, 1995 онд 1 тэмээ, 1 адуу, 3 үхэр, 38 хонь, 27 ямаа бүгд 70, 1996 онд 1 тэмээ, 10 адуу, 7 үхэр, 80 хонь, 49 ямаа бүгд 147, 1997 онд 1 тэмээ, 10 адуу, 8 үхэр, 81 хонь, 66 ямаа бүгд 166, 1998 онд 1 тэмээ, 12 адуу, 9 үхэр, 92 хонь, 63 ямаа бүгд 177, 1999 онд 1 тэмээ, 9 адуу, 8 үхэр, 82 хонь, 50 ямаа бүгд 150, 2000 онд 1 тэмээ, 5 адуу, 2 үхэр, 30 хонь, 18 ямаа бүгд 50 мал тус тус тоолуулж байсан болох нь Үндэсний төв архивын 2025 оны 11 сарын 03-ны өдрийн 03-02/7526 дугаартай архивын лавлагаа, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 сарын 11-ний өдрийн А/1230 дугаартай А дансны лавлагаа, Ж.Г......, Ш.Ал.... нарын гэрлэлтийн гэрчилгээ, Ж.Г.....ийн иргэний үнэмлэхний лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Завхан аймгийн С.... сумын Засаг даргын Тамгын газрын 2026 оны 01 сарын 30-ны өдрийн 3/31 дугаартай тодорхойлолт, Ж.Г.....ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР-1(А), ХААТР-15(А), ХААТР-21(А), төрөгсдийг бүртгэх анкет зэрэг нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан С... сумын Б... багийн 1992 оны мал тооллогын бүртгэлд Т.Г.... гэж тусгагдсан боловч Ж.......ын Г..... болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон гэж үзнэ.
5.Иймд нэхэмжлэгч Ж....ын Г.... нь 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн С..... сумын ......... нэгдлийн ..... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг мөн Ж........ын Г....... нь 1992 онд 1 тэмээ, 9 адуу, 8 үхэр, 24 хонь, 17 ямаа бүгд 59, 1993 онд 1 тэмээ, 9 адуу, 10 үхэр, 95 хонь, 27 ямаа бүгд 142, 1994 онд 1 тэмээ, 9 адуу, 9 үхэр, 75 хонь, 42 ямаа бүгд 137, 1995 онд 1 тэмээ, 1 адуу, 3 үхэр, 38 хонь, 27 ямаа бүгд 70, 1996 онд 1 тэмээ, 10 адуу, 7 үхэр, 80 хонь, 49 ямаа бүгд 147, 1997 онд 1 тэмээ, 10 адуу, 8 үхэр, 81 хонь, 66 ямаа бүгд 166, 1998 онд 1 тэмээ, 12 адуу, 9 үхэр, 92 хонь, 63 ямаа бүгд 177, 1999 онд 1 тэмээ, 9 адуу, 8 үхэр, 82 хонь, 50 ямаа бүгд 150, 2000 онд 1 тэмээ, 5 адуу, 2 үхэр, 30 хонь, 18 ямаа бүгд 50 мал тоолуулж байсан болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Э...... овогт Ж.......ын Г......ийг 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн С..... сумын ...... нэгдлийн ..... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Ж......ын Г..... нь 1992 онд 1 тэмээ, 9 адуу, 8 үхэр, 24 хонь, 17 ямаа бүгд 59, 1993 онд 1 тэмээ, 9 адуу, 10 үхэр, 95 хонь, 27 ямаа бүгд 142, 1994 онд 1 тэмээ, 9 адуу, 9 үхэр, 75 хонь, 42 ямаа бүгд 137, 1995 онд 1 тэмээ, 1 адуу, 3 үхэр, 38 хонь, 27 ямаа бүгд 70, 1996 онд 1 тэмээ, 10 адуу, 7 үхэр, 80 хонь, 49 ямаа бүгд 147, 1997 онд 1 тэмээ, 10 адуу, 8 үхэр, 81 хонь, 66 ямаа бүгд 166, 1998 онд 1 тэмээ, 12 адуу, 9 үхэр, 92 хонь, 63 ямаа бүгд 177, 1999 онд 1 тэмээ, 9 адуу, 8 үхэр, 82 хонь, 50 ямаа бүгд 150, 2000 онд 1 тэмээ, 5 адуу, 2 үхэр, 30 хонь, 18 ямаа бүгд 50 мал тус тус тоолуулж байсан болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНХТУЯА