Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 141/ШШ2026/00069

 

 

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 141/ШШ2026/00069

Завхан айма

 

                                      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: ...........хотын ......р дүүргийн .........-р хороо, С-ын талбай ....., ..............тауэрын ........давхарт байрлах “...............ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............аймгийн ...........сумын .........багт оршин суух хаягтай Б...... овогт Б-гийн Л-д холбогдох 1,152,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “...........ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Л нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ..........тоот гэрээг байгуулж Samsung Galaxy A54 маркийн гар утсыг нийт 1,338,000 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул гэрээг цуцлаж, үндсэн зээл 900,383 төгрөг, үндсэн хүү 229,205.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,158.87 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг нийт 1,152,747.31 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Б.Л нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “...........ББСБ” ХХК нь хариуцагч Б.Л-д холбогдуулан 1,152,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Л нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Миний бие шүүхийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.Төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,215 төгрөгийн тал хувь болох 16,107.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 16,107.5 төгрөг, хариуцагч Б.Л-гоос 16,107.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “.........ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “..........ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Л-д холбогдох 1,152,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 32.215 төгрөгийн тал хувь болох 16,107.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 16,107.5 төгрөг, хариуцагч Б.Л-гоос 16,107.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “..........ББСБ” ХХК-нд нд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Л нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                                         Б.ӨЛЗИЙХИШИГ