Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 141/ШШ2026/00070

 

 

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 141/ШШ2026/00070

******* аймаг

 

иуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч:******* хотын******* дүүргийн*******-р хороо, ******* талбай 02, ******* тауэрын******* давхарт байрлах ******* ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй,

иуцагч: ******* аймгийн сумын багт оршин суух хаягтай овогт холбогдох 1,422,219.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 530,000 төгрөгийг 3 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 1089 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 530,000 төгрөг, хүү 780,944.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 405,974.83 төгрөг, зээл олголтын шимтгэл 5300 төгрөг, нийт 1,422,217.59 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...иуцагч нь нэхэмжлэлийн дүнг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б. холбогдуулан 1,422,217.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,422,217.59 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иуцагч нь нэхэмжлэлийн дүнг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,706 төгрөгийн тал хувь болох 18,853 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 18,853 төгрөг, хариуцагч гээс 18,853 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б. холбогдох 1,422,217.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,706 төгрөгийн тал хувь болох 18,853 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 18,853 төгрөг, хариуцагч гээс 18,853 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд оруулсугай.

3. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ