| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2518001750415 |
| Дугаар | 2025/ДШМ/74 |
| Огноо | 2025-11-05 |
| Зүйл хэсэг | 17.2.1., 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/74
*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Одын даргалж хийсэн шүүх хуралдааны 202******* оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 202*******/ШЦТ/4*******3 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 2*******180017*******0******* дугаартай эрүүгийн хэргийг 202******* оны ******* дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, урьд ******* удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, урьд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 0******* сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12******* дугаар зүйлийн 12*******.2-т зааснаар 0******* жил, 06 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар оногдуулсан 06 жилийн хугацаагаар эрих ялд 0******* жил 06 сарын хугацаагаар хорих ял, 0******* сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 06 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, *******,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,400,000 төгрөгөөр торгох ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд:
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 14******* дугаар зүйлийн 14*******.2, 1************** дугаар зүйлийн 1**************.1-т зааснаар 2 жил 3 сарын хорих ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 201******* оны 12 дугаар сарын 17-ны өдөр **************/а дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,
шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 202******* оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, ******* дугаар хороолол ******* байрны гадна хохирогч ******* халтирч унан ухаан балартсан байх үед нь халааснаас нь 64GВ багтаамжтай Huawei Р20 маркийн гар утас, арьсан хэтэвч, хүзүүнд нь байсан 30 граммын мөнгөн гинж зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 293,*******00 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 202******* оны 0******* дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хөтөл хороолол “Хоёр зэрэглээ” хүнсний дэлгүүрийн урд талын асфальтан зам дээр *******- улсын дугаартай Тоёота Приүс-20 загварын тээврийн хэрэгслийг 0.42 хувийн согтолттой жолоодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн хэсгийн ******* дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 06 сарын 06-ны өдрийн 202*******/ШЦТ/291 дугаартай тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1/ нэг/ жил, 6 /зургаан/ сар, 22/ хорин хоёр/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 / хоёр/ жил, 9 /ес/ сар, 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 2 / хоёр/ жил, 9 /ес/ сар, 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч *******т Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.******* дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт аснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, мөн шүүхийн 2******* оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар нийт 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял шийтгүүлсэн тул нийт эдлэх мэгдэл ял буюу жолоодох эрх хасах ялын хэмжээг 6 жилээр тогтоож, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш 202******* оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 283 хоног эрх хасах ял эдэлсэнд тооцон нийт 6 жилийн хугацаагаар эрх хасах ялаас хасаж, үлдэх ******* жил, 9 сар, 8 хоногийн хугацаагаар эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж,
Шүүгдэгч ******* 202******* оны 08 сарын 18-ны өдрөөс 202******* оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 2******* хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын 2******* хоногоор тооцон эдлэх ялаас нь хасаж,
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.******* дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:
... Шийтгэх тогтоолыг 202******* оны 9 дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүгдэгч ******* нь урьд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд буюу 202******* оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх “...шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба... шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын ганцаараа төлж барагдуулсан, чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой..” гэх хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Тэнсэж, хянан харгалзах арга хэмжээ нь хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хянан харгалздаг албадлагын арга хэмжээ гэж үзэхээр байх бөгөөд энэ нь хэлбэрийн хувьд тодорхой хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэхгүй, засарч хүмүүжих талаар амлалт өгч, хууль сахиулах байгууллагын хяналтад байх хэлбэрээр хэрэгжихээр хуульчилсан. Харин хууль тогтоогчоос дээрх албадлагын арга хэмжээг хэрэглэх эрхийг шүүхэд тодорхой нөхцөлөөр олгосон бол уг шийдвэрийг хүчингүй болгох нөхцөлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...” гэж үүрэг болгож хуульчилсан.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 202*******/ШЦТ/4*******3 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс *******, ******* нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй алдаа гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгч ******* нь урьд дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан. Шүүгдэгч нь тэссэн хугацаанд буюу 202******* оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ шүүгдэгч нарын хохирлоо төлсөн байдал болон хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж шийдвэрлэсэн нь өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэж шийдвэрлээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцэж гараагүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:
Хэлэх зүйл байхгүй. Үүнийг мэдэж байсан. Энэ нь үндэслэлтэй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******: Саналгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад шүүгдэгч *******, нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана”, мөн хэсгийн 2.2 шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт оролцсон хэлбэр” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх ёстой бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмаас гадна шүүгдэгчийн урьд нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, ял шийтгэгдэж ялаа эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах эсэхийг нягт нямбай шалгасны үндсэн дээр нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь шүүхэд хүлээлгэсэн үүрэг билээ.
Шүүгдэгч *******, нарын аль аль нь шүүхээр шийтгүүлж, ял эдэлж байхдаа 202******* оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг ******* дугаар хороолол, ******* байрны гадаа хохирогч эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг зөрчиж, ялгамжтай байдлаар ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл: шүүгдэгч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрт хуульзүйн дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлуудыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 202*******/ШЦТ/4*******3 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
З.ТӨМӨРХҮҮ