Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 311/ШШ2026/00212

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхтуяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ...... цогцолбор байрлах, ..... ББСБ ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймаг, Цагаанхайрхан сум, ........-р баг ........ тоот хаягт оршин суух, Б......ийн А..... /РД:......../-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,355,166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 сарын 04-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г....... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.А...... нь манай компанитай 2024 оны 04 сарын 15-ны өдөр ..... дугаартай "Зээл зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Зээлдэгч 2 удаагийн хүсэлтээр нийт 960,000 төгрөг зээл авсан бөгөөд 2025 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 960,000 төгрөг, зээлийн хүү 335,423 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,743 төгрөг болж байна.

Иймд зээлдэгч Б.А........ас үндсэн зээл 960,000 төгрөг, зээлийн хүү 335,423 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,743 төгрөг, нийт 1,355,166 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Алтантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ......ББСБ ХХК-аас зээлсэн 960,000 төгрөгийг төлж чадаагүй шалтгаан нь эрүүл мэндийн асуудалтай байсан. Иймд ....... ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 1,355,166 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ....... ББСБ ХХК нь Б.А....д холбогдуулан 2024 оны 04 сарын 15-ны өдрийн ........тоот зээлийн гэрээний үүрэгт 1,355,166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А......... нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 1,355,166 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,633 төгрөгийн тал хувь болох 18,317 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ....... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.А.......д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,355,166 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,633 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,317 төгрөгийг улсын орлогоос, тал хувь болох 18,317 төгрөгийг хариуцагч Б.А........гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ Э.ЭНХТУЯА