Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 309/ШШ2026/00346

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 309/ШШ2026/00346

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ББСБ” ХХК-ийн “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

******* нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “******* ******* ******* ******* ББСБ” ХХК-с 10413756472 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1 210 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авсан. Манай компанийн зүгээс зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулагдсан цагаас хойш зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 361 307.20 төгрөг, хүүнд 324 760.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16 556.3 төгрөгийг төлсөн байна. Манай талаас түүнээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, утсаар ярьж, аман болон бичгээр тохиролцож байсан боловч 2025 оны 04 сарын 15-ны өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж, 272 хоногийн хугацаа хэтрээд байна. ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* *******  тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч уг хаяг дээрээ байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй, утас нь холбогдохгүй байгаа. Манай байгууллагын зүгээс түүнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргах гэсэн боловч хаяг тодорхойгүй байгаа тул шүүхэд хандаж чадахгүй байна.

Иймд 5 регистрийн дугаартай, овогтой эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. Түүний зурагтай мэдээллийг хэрэгт хавсаргасан байгаа гэв.

 

2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлөөлөгч томилсон албан бичиг, итгэмжлэх, салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ, хэрэглээний зээлийн гэрээний нотариатчаар баталгаажуулсан хуулбарууд, зурагтай анкет зэргийг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

2. ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* тоот хаягт оршин сууж байсан боловч одоо уг хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа, нэхэмжлэгчийн зүгээс түүнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан нь *******ыг эрэн сурвалжлах үндэслэл болж байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3.   овогтой Майнжаргал нь 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 5 регистрийн дугаартай ба тэрээр хотод ажиллаж амьдарч байх боломжтой байна.

4. Иймд *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг Дорнод аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогтой Майнжаргал /РД:5/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын зурагтай анкетыг шүүхийн шийдвэрт хавсарган Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Болормаад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ыг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /утас:/-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  О.ЭНХТУУЛ