| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2026/00074/И |
| Дугаар | 310/ШШ2026/00177 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 310/ШШ2026/00177
| 2026 оны 03 сарын 0******* өдөр | Дугаар 310/ШШ2026/00177 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* *******-р багт оршин суух, ******* овогт *******ын ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2026/0007*******/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ууган-Адъяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.******* нь 1970 оны 11 сарын 23-ны өдөр төрсөн. Одоо 55 настай, эрэгтэй. ******* аймгийн ******* суманд мал маллан амьдардаг. 1-ээс 8 дугаар ангид сурч барилгын техник мэргэжлийн сургуульд операторчин мэргэжлээр 1988 оны 07 сард төгссөн байдаг. 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 12 сарын 07-ны өдрийг хүртэл ******* аймгийн Ханын материалын үйлдвэрт ажилласан. Өөрийн хүсэлтээр мал дээр гарах хүсэлт гаргаж, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажилласан. 1992 оны 07 сарын 15-ны өдрөөс хойш 1993 оны 07 сарын 05-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. 1993 оны 07 сарын 05-ны өдрөөс хойш ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байгаад Талын цэцэг нэгдэл бүтцийн өөрчлөлтөд орсон ч одоо хүртэл малчнаар ажиллаж байгаа. 1992 оноос 2000 оны хувьд нийгмийн даатгалын нөхөн тооцолтод бүрэн хамтрагдсан. Тэтгэвэрт гарах насанд хүрсэн учраас материалаа бүрдүүлж хандсан боловч хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу шаардлага хангахгүй байна гэсэн учир нэхэмжлэл гаргасан. 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар, 1993 оны 07 сарын 05-ны 199******* оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар, 199******* оны 02 сарын 10-ны өдрөөс 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Талын цэцэг ББХК болж өөрчлөгдсөн. Иймд 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.
2.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 789 дугаартай албан бичиг /хэргийн 3-р хуудас/, ******* аймгийн Татварын хэлтсийн 2025 оны 12 сарын 23-ны өдрийн 08/630 дугаартай албан бичиг /хэргийн *******-р хуудас/, 210330 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдлээс 1989 оны 01 сарын 01-ний өдөр Д.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 8-р хуудас/, 0006 дугаартай Д.*******өөс*******д олгосон итгэмжлэл /хэргийн 9-р хуудас/-ийг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрч , нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Д.******* хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт дутуу, шаардлага хангахгүй байгаа тул 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл ******* аймгийн Ханын материалын үйлдвэрт ажилчнаар, 1989 оны 01 сарын 01-ний өдрийн 1992 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.******* 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл ******* аймгийн Ханын материалын үйлдвэрт ажилчнаар, 1989 оны 01 сарын 01-ний өдрийн 1992 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь 210330 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдлээс 1989 оны 01 сарын 01-ний өдөр Д.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч , нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* // нь 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл ******* аймгийн Ханын материалын үйлдвэрт ажилчнаар, 1989 оны 01 сарын 01-ний өдрийн 1992 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ