2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2026/01019

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 0 6 9/ШШ2026/009

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/,

 

Хариуцагч :  тоот хаягт оршин суух, ******* овогт /рд:/ нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 42,56,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 0 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 202 оны 0 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,

Хариуцагч Ч.ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,

Хариуцагч Ч.ы өмгөөлөгч Ю. /Ү№/,

Хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,

Иргэдийн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нар нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Манай ******* ******* ******* ХХК нь ******* худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БНХАУ-аас , мкв хэмжээтэй *******ийг худалдан авахаар захиалга өгч Монгол Улсын хилээр оруулж ирэх, Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлэх үйл ажиллагааг хийлгэхээр Ч. гэх иргэнтэй уулзаж, төлбөрөө тохиролцсоны үндсэн дээр Ч. нь ******* тээвэрлэлтийн үйл ажиллагааг бүрэн хариуцахаар тохиролцон гэрээ байгуулах болсон.

Гэтэл Ч.ы зүгээс гэрээгээ ирүүлээгүй, мөн яаралтай манай ачааг тээвэрлэх шаардлагатай байна гэж хэлсэн тул тээврийн зардал, гаалийн татварт 2022 оны 04 дүгээр сарын 0-ний өдөр 4,400,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 2,600,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын -ны өдөр 6,044,00 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр 2,400,000 төгрөг нийт 25,444,00 төгрөгийг Ч.ы Голомт банкны 4050929 тоот дансанд *******жүүлэн өгсөн.

Ийнхүү 2022 оны 04 дүгээр сарын 2-ний өдөр манай захиалсан ******* Монгол Улсын нутаг дэвсгэрт буюу боомт дээр ирсэн талаар мөн уг ******* бүхий ачааг тээвэрлэх явцад 2 авдар ******* нь хагарсан талаар манай компанид мэдэгдсэн. Ч.ы зүгээс уг хагарсан *******ний хохирлыг манай компанид төлж барагдуулахаа илэрхийлсэн. Мөн өдөр нь Ч.ы зүгээс жолооч Б.******* гэх хүний тээврийн хэрэгсэлд уг ******* бүхий ачааг өгч Улаанбаатар хот руу тээвэрлүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай компанийн захиалсан ачаа Улаанбаатар хотод ирж ачаагаа нээж үзэхэд ачаанд нуралт үүсэж *******нүүд хагарсан, ачааг шууд буулгах боломжгүй болсон байсан тул тэр даруй Ч.д мэдэгдсэн. Ингээд бид тухайн ачааг буулгахын тулд нийт 4 хүн авч ажиллуулан 89 ширхэг буюу 74. м.кв хэмжээтэй бүтэн үлдсэн *******ийг буулгасан, үлдэх 8 портер буюу ,95.5 м.кв хэмжээтэй ******* нь хагарсан байсан.

Тухайн үед Ч. болон Б.******* нар нөхцөл байдлыг бүгдийг мэдэж хүлээн зөвшөөрсөн ба хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж Ч. нь тухайн тээврийн хэрэгслийн жолооч Б.*******тай хамтран 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 7,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 7,000,000 төгрөг, БНХАУ-ын *******ний үйлдвэр рүү 0,000 юань буюу 4,900,000 төгрөг, нийт 28,900,000 төгрөг төлсөн. Үүн дээр хагарсан *******нээс ашиглаж болох жижиг хэмжээтэй *******нүүдийг цонхны үйлдвэрт 8,000,000 төгрөгөөр зарсан ба ийнхүү нийт 40,08,000 төгрөгийн хохирлыг манай компанид төлсөн.

Маргаан бүхий *******ний зах зээлийн үнэлгээ м.кв тутам нь 24,500 төгрөг ба нийт ,95.5 м.кв хагарсан *******ний нийт үнэлгээ 78,289,750 төгрөг болно. Мөн энэхүү хохирлоос үүдсэн хагарсан *******ийг ачих, буулгах, цэвэрлэх зардалд 4,265,000 төгрөг зарцуулж нийтдээ 82,554,750 төгрөгийн хохирол манай компанид учирсан.

Энэхүү хохирлоос Ч. болон Б.******* нарын төлсөн 40,08,000 төгрөгийг хасаж тооцвол 42,56,750 төгрөгийн учирсан хохирлыг минь өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, манай компанийг хохироож байна.

Хариуцагч Ч. нь манай компанийн ачааг БНХАУ-аас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх бүхий л ажиллагааг зохион байгуулсан, хариуцагч Б.******* нь сухайт Улаанбаатар хот хүртэл ачааг тээвэрлэсэн ба энэхүү тээвэрлэлтийн үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байхдаа гэнэт огцом тоормосолсны улмаас ачаанд нуралт үүссэн талаар удаа, дараа илэрхийлдэг.

Иймд хариуцагч Ч., Б.******* нар нь манай компанийн эд хөрөнгөд бодитоор учруулсан хохирол болох 42,56,750 төгрөгийг төлж барагдуулах үүрэг бүхий этгээдүүд тул бидний хохирлыг барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ч., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М., өмгөөлөгч Ю. нар татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

******* Наран ******* ХХК нь БНХАУ-ын Монгол Улсын боомт хүртэл 20 тонны чингэлэгтэй подон *******ийг тээвэрлүүлэхээр анх тохирсон. Тэгээд Б.******* гэх жолоочийг олж, түүний тээврийн хэрэгсэлд чингэлэгтэй *******ийг ачиж Улаанбаатар хот руу тээвэрлүүлсэн. Түүнээс биш *******ийг БНХАУ-ын хилээс Улаанбаатар хот руу тээвэрлэхээр талаар ярилцаж тохиролцсон гэрээ байгуулагдаагүй, аман байдлаар хэлэлцсэн зүйл байхгүй, зөвхөн хил хооронд тээвэрлэх аман хэлцэл хийсэн.

Нэхэмжлэгч өөрөө л манай ачаа яаралтай хэрэгтэй байна гэхээр нь бид Хятад түнштэйгээ яриад контейнертэй нь оруулж ирсэн. ******* ******* ******* ХХК нь гаалийн татвараа дутуу төлсөн учраас татвараа төлөөрэй гэхэд мөнгөгүй байна гэхээр нь бид өөрсдөө гаалийн татварт ,000,000 төгрөгийг нэмж төлсөн.

Тэгээд *******ийг тээврийн хэрэгсэлд задгайгаар ачих гэтэл маш эрсдэлтэй буюу ачиж зөөх гэж үзэх үедээ 2 подон буюу ,*220 хэмжээтэй 70 ширхэг нийт 56,64 мкв *******ийг хагалсан. Энэ нөхцөл байдал болон 2 подон ******* хагарсан талаар ******* ******* ******* ХХК-д мэдэгдээд Улаанбаатар хот руу тээвэрлэх боломжгүй юм байна, бид нар зардал аваагүй болохоор та нар өөрсдөө ирээд бараагаа ав гэж хэлсэн. Тэгэхэд гэдэг хүн нь Улаанбаатар хотоос очоод ачиж явах мөнгө байхгүй гэхээр нь хот руу явах унаанд чингэлэгтэй нь шууд өргөж ачуулсан гэдгийг мэдэгдсэн. Тэгээд подон *******ийг чингэлэгтэй нь Б.*******ын тээврийн хэрэгсэлд ачиж явуулсан.

Тухайн үед Б.*******т барааг хүлээлгэж өгсөн, тэрээр өөрөө бүх бэхэлгээг нь хийсний эцэст контейнерийг кранаар өргөж машин дээр тавьсан, мөн түүнд бараагаа шалгаад хүлээж ав гэж хэлсэн. Тухайн үед Б.******* нь 20 гаруй хоног ачаагүй зогсчихсон байсан учир танай *******ийг ачаад явна гэж хэлсэн.

Уг нь тэр хагарсан *******ийг вакум цонхны үйлдвэрт 4,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцчихсон байсан боловч нэхэмжлэгч өөрөө манай контейнерийг барьцаалаад хохирлыг бүрэн төлсөн тохиолдолд буцааж өгнө гээд байсан мөртлөө 8,000,000 төгрөгөөр худалдсан гэж байна.

Б.******* өөрөө замд мотоциклтой хүн, нохой аль нэг нь гэнэт гарч ирээд тоормос гишгэсэн чинь ******* хагарсан талаар надад болон ******* ******* ******* ХХК-д мэдэгдсэн, тэгээд нэхэмжлэгч өөрөө Налайх дүүрэгт очиж жолоочтой уулзаад, ******* буулгах газраа очоод бэхэлсэн зүйлийг авч үзэхэд ******* хагарсан байсан гэсэн.

Бидний зүгээс 2 подон ******* хагалсан хохирлыг болон жолооч Б.*******ын хариуцлагаас үүрч 6,08,000 төгрөгийг ******* Наран ******* ХХК-д өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр өөрийн компанийн нэрээр гаалиар оруулж ирсэн, ачааг 5,45 кг гэж мэдүүлсэн, ингэхдээ мкв-аар бодоогүй, тонн *******ийг ,200 юаниар оруулж ирэхээр тооцсон, 40,000,000 төгрөг болж байсан.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хохиролд 42,56,750 төгрөг нэхэмжилсэн боловч учирсан гэх хохирол нь Ч.ы буруутай үйлдлийн улмаас болоогүй, уг хохирол нь *******ийг тээвэрлэж явсан жолооч Б.*******ын буруутай үйлдэлтэй шууд хамааралтай гэж үзэж байна. Түүнээс гадна аймгийн сухайт Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлтийн явцад хагарсан *******ийг бид хариуцан төлөх учиргүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

. Хариуцагч Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн 42,56,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2022 оны 4 сард ******* ******* ******* ХХК-ийн ачаа болох *******ийг сухайт Улаанбаатар хот руу тээвэрлэхээр Б. гэх хүнтэй тохиролцож хот руу тээвэрлэсэн, түүнээс тээврийн хөлс 5,000,000 төгрөгийг авсан болохоос нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-тай ямар нэгэн зүйлийг тохиролцоогүй тул түүний өмнө үүрэг хүлээгээгүй.

Анхнаасаа гаалийн хашаанд Б. ******* ачаад яваач гэсэн, тэгэхэд 2- авдар *******ийг задгай машин дээр ачих гээд машин дээр тогтохгүй хагарсан байсан учраас контейнертой нь кранаар машин дээр тавьсан. Нэг авдар ******* нь -4 тонн жинтэй болохоор нааш цааш хөдлөх, түүнчлэн *******ийг нэг бүрчлэн шалгах, хагарсан эсэхийг харах ямар ч боломжгүй байсан.

Б.*******ын тухайд контейнер тээвэрлэсэн, түүний дотор юу байгаа гэдэг хамаагүй бөгөөд тэр контейнерийг бүрэн бүтэн буцаагаад хүлээлгээд өгчихсөн. Анх контейнер ачсан зургийг Ч. аваад ******* ******* ******* ХХК руу явуулсан байснаас харахад бэхэлгээ маш муу хийгдсэн байсан.

Иргэний хуулийн 9 дугаар зүйлийн 9.4.2-т ачаа сав, баглаа, боодолгүй буюу түүний чанар муу байсан бол ачаа гэмтсэн бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заачихсан. Тээвэрлэж байсан машин осолд орох, өөр машинтай мөргөлдсөн тохиолдолд контейнерт хохирол үүсэх бөгөөд доторх сав, боодол, бэхэлгээг ачуулсан тал өөрсдөө хариуцах ёстой, *******ийг буруу ачсан, тодруулбал контейнерыг машины бөгсөн талд байрлуулсан, машины урд тал нь хоосон байсан. Ингэж ачсан байхад машин тоормоз гишгэхэд бүх ачаа урд тал руугаа гулсаад явна.

Б.*******ыг 2024.0.6-ны өдөр гэрчээр асуусан байсан тэгэхэд тэрээр Ч.тай тохиролцож, ******* тээвэрлэсэн, хөлсийг тэр төлсөн талаар мэдүүлсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байдаг.

Улаанбаатар хотод контейнерийг тээвэрлэж ирээд буулгахад ******* хагарсан гэсэн, тэгээд ачаагаа буулгаад явах гэтэл машиныг гаргахгүй барьцаалаад байсан учраас арга буюу 2,000,000 төгрөг өгч машинаа авсан. Ингээд ******* ******* ******* ХХК-д Ч.тай нийлж 40,000,000 гаруй төгрөг төлсөн.

Иймд ******* ******* ******* ХХК-ийн 42,56,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Иргэдийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ******* ******* ******* ХХК нь Ч.тай гэрээ байгуулж *******ээ ачуулахаар тохиролцсон, Б.******* хамааралгүй, иргэд хоорондоо тохиролцсон байна. Тийм учраас иргэд хоорондоо хохирлоо тооцох хэрэгтэй, харин ******* ******* ******* ХХК-ийн хохирлыг Ч. хариуцах учиртай гэж үзэж байна гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

5а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, харилцагчийн дансны хуулга, зургийн үзүүлэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, дансны хуулга, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №55 дугаартай Прокурорын тогтоолын хуулбар, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, тодруулсан нэхэмжлэлийн шаардлага, ******* ******* ******* ХХК-иас М.д олгосон жилийн хугацаатай итгэмжлэл, Б.*******, Ш. нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, дансны хуулга, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, / хх , 6-70, 55-58, 27-28, 247, 2 хх -6, -4,

5б. Хариуцагч нараас ирүүлсэн: Ч.ы хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэмэлт хариу тайлбар, Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.*******ын хариу тайлбар, Б.*******аас С.ад олгосон итгэмжлэл, Ч.ы хариу тайлбар, Ю.тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ч.аас М.д олгосон жилийн хугацаатай итгэмжлэл, / хх 47, 49-50, 222, 224-225, 24, 2 хх 26, 6-62, 78/

5в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: үнэлгээ ХХК-ийн 202 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн болон 202 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны дүгээр сарын 09-ний өдрийн №/642 дугаартай албан тоот, хавсралт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0 дүгээр сарын 8-ны өдрийн №42 дугаартай албан тоот, Б.*******ыг гэрчээр асуусан тэмдэглэл, М.г гэрчээр асуусан тэмдэглэл, тус шүүхийн тамгын газрын даргын 2025 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай Дэд жагсаалт батлах тухай тушаал, хавсралт, / хх 94-07, 20-5, 69-76, 78-87, 97-98, 2 хх -4/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******, С. нарт холбогдуулан гэм хорын хохиролд 42,56,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

. Нэхэмжлэгч нь ...Ч. нь *******ийг тээвэрлэх бүх ажиллагааг зохион байгуулсан, Б.*******ын болгоомжгүй үйлдлийн улмаас ачаанд нуралт үүсгэснээс ,695.8 мкв хэмжээтэй *******нээс 89 ширхэг буюу 74. мкв хэмжээтэй ******* бүтэн үлдэж, ,95.5 мкв хэмжээтэй ******* хагарсан, хагарсан *******ийг ачих, буулгах, цэвэрлэх зардалд 4,265,000 төгрөг зарцуулж, нийт 82,554,750 төгрөгийн хохирол учирсан, хариуцагч нарын төлсөн 28,900,000 төгрөг дээр хагарсан *******нээс ашиглаж болох *******ийг цонхны үйлдвэрт 8,000,000 төгрөгөөр худалдсан үнийг нэмж тооцон 40,08,000 төгрөгийн хохирлыг төлсөн, үлдэх 42,56,750 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон.

 

4.Хариуцагч Ч. нь ...2 улсын хилийн боомт хооронд *******ийг тээвэрлэх аман хэлцэл хийсэн, энэхүү тээвэрлэлтийн явцад 2 авдар буюу 70 ширхэг 56,64 мкв ******* хагалсан, үүний үнийг төлсөн, аймгийн сухайт Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэлтийг Б.******* хийсэн, түүний буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан тул хохирлыг хариуцан арилгах үүрэггүй гэж татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

5. Хариуцагч Б.******* нь... сухайт Улаанбаатар хот руу ачаа тээвэрлэхээр Б.тай тохиролцсон, ******* ******* ******* ХХК-тай тохиролцоогүй тул түүний өмнө үүрэг хүлээх учиргүй, машины тэвшний хойд хэсэгт чингэлгийг байрлуулсан, *******ийг хөндлөн бус босоо байдлаар буруу ачсан, ачааг нааш цааш хөдөлгөх, ачааг нэг бүрчлэн шалгах боломжгүй байсан тул хохирлыг хариуцахгүй гэж татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн БНХАУ-аас захиалсан *******ийг хариуцагч Ч. нь БНХАУ-ын аймгийн сухайт боомт хүртэл тээвэрлэх явцдаа 2 авдар буюу 70 ширхэг 56,64 мкв *******ийг хагалсан, хариуцагч Б.******* нь үлдэх *******ийг аймгийн сухайт Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх явцдаа зарим хэсгийг хагалсан үйл баримт тогтоогдож байна.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

 

7а. *******руулбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан учирсан хохирлоо шаардахын тулд гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл /эс үйлдэхүй/, түүнээс үүсэх гэм хор /хохирол/, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардана.

 

7б. Дээр дурдсан тогтоогдож байгаа үйл баримтаар, хариуцагч Ч., Б.******* нар *******ийг ачиж буулгах, тээвэрлэх явцад хагалсан, энэ нь тэдний болгоомжгүй үйлдэлтэй шууд холбоотой байх ба энэхүү үйлдлийн улмаас бусдын буюу ******* ******* ******* ХХК-ийн эд хөрөнгөнд хохирол учруулсан, ийнхүү гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгийн хохирол учруулсан нь хоорондоо шалтгаантай холбоотой болох нь тогтоогдож байна.

 

7в. Хариуцагч Ч. нь өөрийн гэр буруугийн болгоомжгүй үйлдлийн улмаас учруулсан хохирол болох 0,000 юань буюу 4,900,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, харин хариуцагч Б.******* нь өөрийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлоос зохих хэсгийг төлж барагдуулаагүй байх тул тэрээр нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

8. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.-т:Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заажээ.

 

9. Хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022.07.04-ний өдрийн 55 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Б.ын хохирогчоор өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар ******* ******* ******* ХХК нь БНХАУ-ын өөрийн захиалсан *******ийг Ч.ы гэх ХХК-ийн нэр дээр оруулж ирэхийг хүссэний дагуу ХХК хилээр нэвтрүүлэх гаалийн мэдүүлгийг бүрдүүлсэн болох нь тогтоогдсон. / хх 55-58, 70-74/

 

9б. ХХК-ийн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт он хайрцаг, *******ний тоо хэмжээг 2,55 мкв, ерөнхий дүн 90,400, ханш 478.6 гэж тусгагдсан.

 

0. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр, хагарсан *******ний зах зээлийн үнэ цэнийг тогтоох шинжээчээр ХХК-ийг томилсон, шинжээч нь 202.05.28-ны өдрийн байдлаар 4 мм зузаантай *******ний мкв-ыг 6,500 төгрөг, , мкв *******ний зах зээлийн үнийг 58,90,700 төгрөг гэж үнэлснийг нэхэмжлэгчийн хүсэлтээр дахин томилогдсон шинжээч нь 202.09.0-ний өдрийн байдлаар мкв-ыг 20,000 төгрөг буюу 7,96,000 төгрөг гэж тус тус үнэлжээ. / хх 94-07, 2-2/

 

. Нэхэмжлэгч нь дээрх шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрч 4 мм зузаантай, мкв *******ний зах зээлийн үнэ 24,500 төгрөг буюу , мкв *******ний үнэ 78,289,750 төгрөг гэж нэхэмжилсэн боловч хэрэгт үүнийг нотолсон баримтыг ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 8 дугаар зүйлийн 8.-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

. Зохигчийн тайлбар, шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн БНХАУ-аас захиалсан *******ний үнийг 4,225,664 төгрөг /90,400х478.6төгрөг=4,225,664/ гэж тооцох зүйтэй байх ба үүнээс хариуцагч нарын төлсөн 40,08,000 төгрөгийг хасч, үлдэх ,207,664 төгрөгийг хариуцагч Б.******* хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэв.

 

а. Харин хагарсан *******ийг ачих, буулгах, цэвэрлэх зардалд 4,265,000 төгрөгийн зардлыг Б.ын Хаан банк ХК-ийн харилцах данснаас ивээс төмөр, багаж хэрэгсэл, хуушуур, портер засвар, хоол, түлш, хашааны мөнгө, краны төлбөр, ажилчдын хөлс гэх утгаар *******жүүлснийг Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэн түүнээс гаргуулах үндэслэл тогтоогдсонгүй.

 

2. Иймд хариуцагч Б.*******аас гэм хорын хохиролд ,207,664 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,29,086 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ч.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

. Иргэдийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Ч.тай гэрээ байгуулсан тул тэрээр хохирлыг хариуцах үүрэгтэй, харин Б.*******тай гэрээ хийгээгүй тул иргэд хоорондоо харилцан хохирлоо тооцох хэрэгтэй гэх дүгнэлт гаргасныг шүүх хариуцагч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэхээр байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэл муутай гэж дүгнэв.

 

4. Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 66,27 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.2.2, 6,8-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 50 дугаар зүйлийн 50.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******аас ,207,664 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,29,086 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ч.д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 66,27 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.5, 9.7-т тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 4 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ