| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00291/И |
| Дугаар | 103/ШШ2026/00230 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2026/00230
2026 02 25 103/ШШ2026/00230
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн дүгээр, Бодь цамхагийн тоотод байрлах, Богд лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Нарийн дугаар гудамжны тоотод оршин суух, Элбэг овогт Даваадуламын *******эд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 36.132.885,39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Богд лизинг ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Богд лизинг ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 46042474 тоот зээлийн гэрээгээр хариуцагч Даваадулам овогтой ******* 28.000.000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай, сар бүрийн 15-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, Toyota, Sienta, ** УНД улсын дугаар, ****** арлын дугаартай мөнгөлөг автомашины зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй 333 хоног болсон байна. 2026 оны 02 сарын 10-ны өдрийн байдлаар Д.******* нь үндсэн зээл 27.281.484,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120.168,75 төгрөг, нийт 36.118.885,39 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Мөн нотариатын төлбөр 14.000 төгрөг, нийт 36.132.885,39 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Даваадулам овогтой ******* нь Богд лизинг ХХК-иас 2024 оны 12 сарын 23-ны өдөр Toyota sienta 6531 УНД улсын дугаартай мөнгөлөг автомашиныг авсан болно. Богд лизинг ХХК-иас нэхэмжилсэн 36.132.885,39 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Богд лизинг ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 36.132.885,39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Д.*******эд холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 36.132.885,39 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Богд лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Элбэг овогт Даваадуламын *******эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36.132.885,39 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338.614 төгрөгөөс 169.307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 169.307 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.*******ээс 169.307 төгрөгийг тус тус гаргуулж, Богд лизинг ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО