Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2026/00234

 

 

 

2026 02 25 103/ШШ2026/00234

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн  дүгээр хороо, Сөүлийн гудамж, Найман зовхис төвийн тоотод байрлах, Үнэт кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дүгээр хороо, Хэрлэнгийн  дүгээр гудамжны  тоотод оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.835.577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Үнэт кредит ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч С.******* нь 2025 оны 08 сарын 21-ний өдөр 201537 тоот цахим зээлийн гэрээг байгуулж зээлийн эрх нээгдсэн бөгөөд тус өдөр 2.000.000 төгрөгийг сарын 6.5 хувийн хүүтэй, 90 хоногийн хугацаагаар зээлэн авсан. Зээлдэгчид төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 2.000.000 төгрөг, зээлийн хүү 718.027 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97.549 төгрөг, үйлчилгээний шимтгэл 20.000 төгрөг, нийт 2.835.577 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Үнэт кредит ББСБ-аас 2025 оны 08 сарын 21-ний 2.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн 2.835.577 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй, төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.835.577 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Үнэт кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.835.577 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.319 төгрөгөөс 30.159 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 30.159 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч С.*******ээс 30.159 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Үнэт кредит ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО