Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2026/00241

 

 

 

 

 

 

2026 02 26 103/ШШ2026/00241

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн  дугаар хороо, Л-Бридж барилгын  тоотод байрлах, Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, Наран хорооллын  дугаар байрны  тоотод оршин суух, ******* овогт *******ий *******т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 73.423.079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Монголын санхүүгийн групп ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Б.******* нь Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-тай 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 1004100210000273 дугаар зээлийн гэрээ байгуулан 57.600.000 төгрөгийн зээлийг 1 сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн барьцаанд Б.******* нь **** УНК улсын дугаартай Lexus rx450 загварын автомашиныг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэн барьцаалж, холбогдох гэрээг байгуулсан болно. Зээлдэгчид нь зээлийн гэрээ байгуулахдаа сар бүрийн 19-ний өдөр зээл төлж явахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргуулж, талууд гарын үсэг зурсан ч зээл эхний сарын төлөлт хийхгүй хугацаа хэтрэлт үүсгэж төлөлтөө хийгээгүй бөгөөд 329 хоногийн хугацаа хэтрүүлсэн буюу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Дээрх хугацаанд Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгч Б.******* удаа дараа холбогдон зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Иймд Зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээнд заасан зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй тул гэрээнд зааснаар зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах үндэслэл бүрдэж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлан, зээлийг мөнгөн хэлбэрээр буцаан шаардах эрх үүссэн байна. 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 57.600.000 төгрөг үндсэн хүү 15.761.392 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61.687.44 төгрөг, нийт 73.423.079 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Монголын санхүүгийн групп ББСБ-аас зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн 73.423.079 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Монголын санхүүгийн групп ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 73.423.079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Б.*******т холбогдуулан гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 73.423.079 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ий *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 73.423.079 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525.065 төгрөгөөс 262.532 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 262.532 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******ээс 262.532 төгрөгийг тус тус гаргуулж, Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО