Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2026/00255

 

 

 

 

 

 

2026 03 02 103/ШШ2026/00255

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    *******ын нэхэмжлэлтэй, *******т хүүхдийн тэтгэлэг тогтоолгох

тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    ******* нь хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл

гаргахад энэ захирамж саад болохгүйг дурьдсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО