| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00306/И |
| Дугаар | 103/ШШ2026/00262 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2026/00262
2026 03 03 103/ШШ2026/00262
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, Наран хорооллын дугаар байрны тоотод байрлах, Сод хөгжил СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Наран хорооллын дугаар байрны тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох СӨХ-ны төлбөр 558.050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сод хөгжил СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч М.******* нь 2023 оны 03 дугаар сараас 2026 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардал буюу СӨХ-ны төлбөр 558.050 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагч М.*******аас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардал 558.050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******ын ******* нь Сод хөгжил СӨХ-д 558.050 төгрөгийн өртэй нь үнэн болно. Уг төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 558.050 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сод хөгжил СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******д холбогдох СӨХ-ны төлбөр 558.050 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.391,5 төгрөгөөс 8.695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 8.695 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч М.*******аас 8.695 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Сод хөгжил СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО