| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00241/И |
| Дугаар | 103/ШШ2026/00264 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2026/00264
2026 03 03 103/ШШ2026/00264
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Хуцаагийн дугаар гудамжны тоотод оршин суух ******* овогт *******ийн *******,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Тогос уулын дугаар гудамжны тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 32.244.505,94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.*******, Б.******* нар нь Хас банктай 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1450095357 дугаартай зээлийн гэрээ байгуулан 34.000.000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3.844.208,22 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1.821.702,8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 9.415 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 137 хоног хугацаа хэтрүүлээд байгаа бөгөөд тус зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 30.155.791,56 төгрөг, зээлийн хүү 2.054.260,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.454,26 төгрөг, нийт 32.244.505,94 төгрөгийг Б.*******, Б.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.******* би тус банкнаас 2025 оны 04 сарын 10-ны өдөр 34.000.000 төгрөгийн зээл авсан. Зээл төлөх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл үндсэн зээл 30.155.791,56 төгрөг, хүү 2.054.260,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.454,26 төгрөг, нийт 32.244.505,94 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.******* би тус банкнаас 2025 оны 04 сарын 10-ны өдөр 34.000.000 төгрөгийн зээл авсан. Зээл төлөх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл үндсэн зээл 30.155.791,56 төгрөг, хүү 2.054.260,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.454,26 төгрөг, нийт 32.244.505,94 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хас банк ХК нь зээлийн гэрээний үүрэгт 32.244.505,94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Б.*******, Б.******* нарт холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 32.244.505,94 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хас банк ХК нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32.244.505,94 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.*******, Б.******* нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319.173 төгрөгөөс 159.586 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 159.586 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******, Б.******* нараас 159.586 төгрөгийг тус тус гаргуулж, Хас банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО