| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00297/И |
| Дугаар | 103/ШШ2026/00265 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2026/00265
2026 03 03 103/ШШ2026/00265
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, Олимп гудамж, Аюуд тауэрын тоотод байрлах, Нөмөр кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Наран хорооллын дүгээр байрны тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.257.459,92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.******* нь манай байгууллагатай 11 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ3081995 тоот зээлийн гэрээгээр 6.270.000 төгрөгийг сарын 4.9 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 4.981.985,97 төгрөг, зээлийн хүү 2.745.420,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 446.453,27 төгрөг, шимтгэл 83.600 төгрөг, нийт 8.257.459,92 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 8.257.459,92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Нөмөр кредит ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 8.257.459,92 төгрөгийг хүлээн зөвшөөр байгаа бөгөөд дараах байдлаар эвлэрэх хүсэлтэй байна. Үүнд 60 хоногийн хугацаанд 2 хуваан төлж барагдуулах, төлж барагдуулсан тохиолдолд Монгол банкны зээлийн мэдээллийн санд хэвийн ангилалд оруулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 60 хоногт, 2 хуваан төлөх, зээлээ хаасан тохиолдолд зээлийн мэдээллийн сангаа засуулах хүсэлт гаргажээ. Энэхүү хүсэлтийг нэхэмжлэгч байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Б.*******гийн 8.257.459,92 төгрөгийг хоёр хуваан төлөхийг нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нөмөр кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.257.459 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч 60 хоногийн хугацаанд 2 хуваан төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147.069 төгрөгөөс 73.534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 73.534 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******гаас 73.534 төгрөгийг тус тус гаргуулж, Нөмөр кредит ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО