Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00266

 

 

 

 

 

2026 03 03 103/ШШ2026/00266

 

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн  дүгээр хороо, Д.Нацагдоржийн гудамжинд байрлах, Хаан банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, Их гүний  дүгээр гудамжны  тоотод оршин суух, ******* овогт *******ын *******,

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, Их гүний  дүгээр гудамжны  тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 35.412.144,43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч О.*******, Б.******* нар нь Хаан банкны төв тооцооны төвөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/202458846295 тоот дугаартай зээлийн гэрээ, БГУ/202458846295 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, БГХ/202458846295 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 35.000.000 төгрөгийг жилийн 22,8 хувийн сарын 1,9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн барьцаанд О.*******ын эзэмшлийн Нийслэлийн Багануур дүүргийн  дугаар хороо, Их гүн  дүгээр гудамж,  тоот хаягт байршилтай 48 м.кв хувийн сууц, Нийслэлийн Багануур дүүрэг  дугаар хороо Их гүн  дүгээр гудамж,  тоот хаягт орших 18304298786757 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, талхан цехийн тоног төхөөрөмж, ирээдүйд орж ирэх бизнесийн орлогыг тус тус барьцаалан зээл авсан юм. Зээлдэгч нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/202458846295 тоот зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 3.347.604,69 төгрөг, зээлийн хүүд 5.104.585,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 5.209,64 төгрөг, нийт 8.457.400,28 төгрөгийг төлсөн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 31.652.395,31 төгрөг, зээлийн хүү 3.731.094,44 төгрөг, нэмэгдүүлсэн 15.654,68 төгрөг, нотариатын төлбөр 13.000 төгрөг, нийт 35.412.144,43 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.*******, Б.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Эрдэнболд, Б.******* нь Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Хаан банкнаас нэхэмжилсэн 35.412.144,43 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хаан банк ХК-ийн Багануур салбар нь зээлийн гэрээний үүрэгт 35.412.144,43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг О.Эрдэнболд, Б.******* нарт холбогдуулан гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.*******, Д.******* нар нэхэмжлэлийн шаардлага болох 35.412.144,43 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд тэдний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хаан банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 35.412.144,43 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.*******, Б.******* нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405.211 төгрөгөөс 202.605 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 202.605 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч О.*******, Д.******* нараас 202.605 төгрөгийг тус тус гаргуулж, Хаан банк ХК-ийн Багануур салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО