Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00282

 

 

 

 

2026 03 05 103/ШШ2026/00282

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо, Юнескогийн гудамж, МПМ цогцолборт байрлах, Мобинет ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дүгээр хороо, Наран хорооллын  дуаар байрны  тоотод оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 206.199,91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобинет ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43708817 тоот үйлчилгээний гэрээ болон төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 49164107 дугаарлалтай үйлчилгээг мөн Voo төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн интернэтийн үйлчилгээний хэрэглээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас үйлчилгээний төлбөрт нийт 206.199,91 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******ын ******* нь Мобинет ХХК-иас нэхэмжилсэн 206.199,91 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 206.199,91 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Мобинет ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 206.199,91 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.636 төгрөгөөс 3.318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 3.318 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч П.*******аас 3.318 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Мобинет ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО