Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 141/ШШ2026/00072

 

 

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 141/ШШ2026/00072

******* аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт байрлах ******* аймгийн ******* суман дахь ******* сургуульд холбогдох ******* аймгийн ******* суман дахь ******* сургуулийн захирлын 2025 оны 12 дугар сарын 01-ний өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус сургуулийн мэргэжлийн багшийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* миний бие онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 2013 онд Их сургуулийг мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой. Миний бие 2020 онд ******* аймгийн ******* суман дахь ******* сургуульд мэргэжлийн багшийн албан тушаалд томилогдон 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Гэтэл сургуулийн захирал нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай тушаалаар намайг ажлаас халсан. Сургуулийн захирлын зүгээс надад сахилгын шийтгэл оногдуулах талаар ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр намайг дуудан сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар оруулж, мэргэжлийн багшаар ажиллуулах боломжгүй, өөр албан тушаалд томилох гэхээр одоогоор орон тоо байхгүй, хэрэв ажлын байр зарлагдвал сонгон шалгаруулалтад орж болно гэж ойлгомжгүй, тодорхойгүй асуудал хэлж тулгасан. Би шалтгааныг нь асуухад намайг 2 өдөр буюу 16 цаг ажил тасалсан тул хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн харилцааг цуцлах арга хэмжээ авна гэж хэлсэн. Миний тухайд байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд менежер 1 өдрийн буюу 8 цагийн чөлөө олгоно гэж заасан байдаг тул 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн чөлөөг хүүхэд өвдөж, ар гэрт хүндэтгэн үзэх шалтгаантай байдал бий болсон тул өөрийн фэйсбүүк чатаар нэгжийн менежер болон арга зүйч нарт мэдэгдэж чөлөө авсан. Би 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Бямба гаригт хөдөө идэшний ажлаар яваад Ням гаригт ирэх байсан боловч машин эвдэрч Даваа гаригт амжиж ажилдаа ирж чадаагүй. Намайг Даваа гаригийн өглөө хөдөөнөөс ирээгүй тул нөхөр сургалтын менежер болон арга зүйч нарт хөдөө идэшний ажилтай яваад замдаа саатсан бололтой ирээгүй байгаа тул 2025 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийг чөлөө олгож өгнө үү гэж мэдэгдэн чөлөө авсан байсан. Миний энэхүү хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг харгалзан үзэлгүй, сургалтын менежерт мэдэгдсэн мэдэгдэл, зөвшөөрлийг тооцохгүйгээр хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргаж гэнэт ажлаас халсан. Удирдлага болон захирлын зөвлөлийн гишүүдийн шийдвэр нь илт нэг талыг барьсан удирдлагын сонирхол хандлагад нийцүүлэн хүний эрх болон хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Иймд ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгч *******, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож миний бие *******г 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр мэргэжлийн багшийн албан тушаалд томилж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд хариуцагч хувиасаа 1,500,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор *******д олгож, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулав... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.******* нэхэмжлэлтэй хариуцагч ******* аймгийн ******* суман дахь ******* сургуульд холбогдох ******* аймгийн ******* суман дахь ******* сургуулийн захирлын 2025 оны 12 дугар сарын 01-ний өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус сургуулийн мэргэжлийн багшийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ.

Эвлэрлийн гэрээндээ ...Нэхэмжлэгч *******, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож миний бие *******г 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр мэргэжлийн багшийн албан тушаалд томилж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд хариуцагч хувиасаа 1,500,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор *******д олгож, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулав... гэж бичиж тэмдэглээд гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрэх эрхтэй байна.

Иймд зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, ойлгомжтой, тодорхой байх тул эвлэрлийн гэрээг батлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зааснаар нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Харин зохигч талууд улсын тэмдэгтийн хураамжийн талаар харилцан тохиролцоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу хариуцагч ******* аймгийн ******* суман дахь ******* сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 35,200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ц.******* нэхэмжлэлтэй хариуцагч ******* аймгийн ******* суман дахь ******* сургуульд холбогдох ******* аймгийн ******* суман дахь ******* сургуулийн захирлын 2025 оны 12 дугар сарын 01-ний өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус сургуулийн мэргэжлийн багшийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2. Эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч ******* нь ажилгүй байсан хугацааны цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлэх, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгч *******г 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр мэргэжлийн багшийн албан тушаалд томилж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд хувиасаа 1,500,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор *******д олгохоор харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* аймгийн ******* суман дахь ******* сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 35,200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.

5. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

6. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ