Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 141/ШШ2026/00075

 

 

 

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 141/ШШ2026/00075

Завхан аймаг

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П,

Нарийн бичгийн дарга Л.З нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ц овогт Т*ийн П-ийн нэхэмжлэлтэй “Иргэний эрх маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Н-*ыг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.П миний бие Н.-д намайг төлөөлөн худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрх олгосны дагуу Н.А нь Л.Н-тай 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр миний бие хиамны тоног төхөөрөмжийг Л.Н-ын өмчлөлд шилжүүлсэн. Л.Н нь хариу төлбөрт 25,000,000 төгрөгийг надад өгөхөөр тохиролцсон. Гэвч Л.Н нь худалдан авсан хөрөнгийн үнэ болох 25,000,000 төгрөгийг төлөх үүргээ тохиролцсон хугацаанд биелүүлээгүй тул хариуцагчийн оршин суух хаяг газрын шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч тэрээр У хотын Б дүүргийн ... дугаар хороо, .... дугаар хорооллын .... дугаар байрны ... тоот, мөн ...... аймгийн…........ сумын ...... дугаар багийн ...... айлын ...... тоотод тус тус оршин суудаггүй болох нь тогтоогдсон. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Н-ын оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь “Иргэний эрх маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Н-ыг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Н.А нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.П*-ийг оролцуулахаар итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуульд нийцэж, төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон байна.

3. Л.Н нь 25,000,000 төгрөгийн үнэ бүхий хиамны тоног төхөөрөмж авсан худалдсан авсан болох нь нэхэмжлэгч Н.А, Л.Н нарын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

Уг гэрээний дагуу хиамны тоног төхөөрөмжийг Л.Н-д шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П*ийн “...Гэрээг манай дүүтэй байгуулаад надаас ирж хиамны тоног төхөөрөмжийг авсан...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Л.Н-д холбогдуулан түүний оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь ...............дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ......... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж......... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн .......дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байна.

Иймд Л.Н-ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Н нь У хотын Б дүүргийн ........ дугаар хороо, ......-р хороолол, Э-ны өргөн чөлөө гудамж .......... байр ........ тоотод оршин суудаг бүртгэлтээ, шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь ..........аймгийн Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL2581010001000130 дугаартай “...............регистрийн дугаартай, С овогт Л-гийн Н байнга оршин суугаа газрын хаяг У хотын Б дүүргийн ........ дугаар хороо, ......-р хороолол, Э-ны өргөн чөлөө гудамж .......... байр ........ тоот...” гэсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Л.Н нь У хотын Б дүүргийн ........ дугаар хороо, ......-р хороолол, Э-ны өргөн чөлөө гудамж .......... байр ........ тоот хаягтаа оршин суудаггүй болох нь .............дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ........дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

Мөн Л.Н нь худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа оршин сууж байсан .............аймгийн А сумын А багийн ...... орон сууц байрны 29 тоотод оршин суудаггүй болох нь ....................аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ............ дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

5. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Н*-ын оршин суугаа газрын хаяг нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Л.Н-ыг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .......... регистрийн дугаартай С овогт -гийн Н-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ........... аймгийн Цагдаагийн газрын ..............сумын сум дундын цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П..........нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Н............ оршин байгаа газрыг олж тогтоох, эрэн сурвалжлахад ач холбогдол бүхий мэдээлэл баримтыг цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг даалгав.

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .......... регистрийн дугаартай С овогт Л-*гийн Н-лыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ............овогт Л*-гийн Н-.ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.  Л.Н-ын байж болох хаяг, холбогдох мэдээллийг тухай бүр .......аймгийн Цагдаагийн газрын Т..... сумын сум дундын цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П*д даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ