| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2026/00071/И |
| Дугаар | 141/ШШ2026/00079 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 141/ШШ2026/00079
| 2026 оны 03 сарын 03 өдөр | Дугаар 141/ШШ2026/00079 | Завхан аймаг |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
.......аймгийн .........сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: У............ хотын :::::::: дүүргийн ..........-р хороо, ............цогцолбор .......... тоотод байрлах “............ ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... аймгийн сумын Н........... багт оршин суух хаягтай Б овогт Б*ын Н*д холбогдох 1,518,715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт талуудаас ирүүлсэн тайлбаруудыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “........... ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Н нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр цахимаар ......... дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Б.Н нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цахимаар 790,000 төгрөгийг, 4.9 хувийн хүүтэй, 3 сарын хугацаанд төлөхөөр авсан боловч зээлийг төлөөгүй тул ...............дугаартай зээлийн гэрээг цуцалж, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 790,000 төгрөг, зээлийн хүү 728,715 төгрөг нийт 1,518,715 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.Н нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие тус банк бус санхүүгийн байгууллагаас 7,900,000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгө хүүтэйгээ 1,518,795 төгрөг болсон. Иймд энэ төгрөгийг 2 хувааж төлөх хүсэлттэй байна. 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 790,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 728,715 төгрөг төлөх хүсэлтэй байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч дээрх хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрч өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Хариуцагч Б.Н 1,518,715 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 790,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 728,715 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “........ББСБ” ХХК нь хариуцагч Б.*д холбогдуулан 1,518,715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад шүүхэд: “...Миний бие тус банк бус санхүүгийн байгууллагаас 7,900,000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгө хүүтэйгээ 1,518,795 төгрөг болсон . Иймд энэ төгрөгийг 2 хувааж төлөх хүсэлттэй байна. 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 790,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 728,715 төгрөг төлөх хүсэлтэй байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч дээрх хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрч өгнө үү...” гэсэн,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЦС. нь хариуцагчийн тайлбартаа танилцаад ирүүлсэн “...Хариуцагч Б.Н 1,518,715 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 790,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 728,715 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд талууд эвлэрэх эрхтэй талаар заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрэх эрхтэй байна.
Зохигч талуудын тус тусдаа ирүүлсэн тайлбарууд нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлөх хугацаа заасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигч талуудыг эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар зохигч талуудын тайлбарыг хүлээн авч, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,249 төгрөгийн тал хувь болох 19,624.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 19,624.5 төгрөг, хариуцагч Б.Н*ээс 19,624.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “.........” ХХК-нд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “...........ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н--д холбогдох 1,518,715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэрэгсэхгүй болгосугай.
2. Зохигч эвлэрлийн гэрээндээ “..........ББСБ” ХХК-ний 1,518,715 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Н хүлээн зөвшөөрч 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 790,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 728,715 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,249 төгрөгийн тал хувь болох 19,624.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 19,624.5 төгрөг, хариуцагч Б.Н-ээс 19,624.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “...........т ББСБ” ХХК-нд олгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ