2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2026/00338

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026  01 05

191/ШШ2026/00338

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэйн ЧД, ******* тоот хаягт оршин байрлах, ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж, ******* дүгээр барилга, ******* тоот хаягт оршин байрлах, ******* ХХК /*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 196,608,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Үржинбадам

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулган,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд эвлэрэх туйлын зорилготой байна. Эхний гэрээг бид хоёр 2021 оны 3, 4 дүгээр сард хийж байсан. 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажил эхэлсэн. Гэвч цалин мөнгө, шатахууны үнэ өөрчлөгдсөн. Дараа нь 2 дахь гэрээ хийх шаардлага гарсан. 2 дахь гэрээн дээр ******* болон талийгаач ******* нар сууж байгаад хийсэн. 2 дахь гэрээнээс үүдэж бид ажилчдын цалингаа тавьж чадахгүй өрөнд орсон учраас зээл хөөцөлдөх асуудал тулгарсан. Дээрх байдлаар гэрээгээ шинэчилсэн гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач амьд сэрүүн байх үедээ 2024 оны 11 дүгээр сард хариу тайлбартаа 82,000,000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч тал энэ үнийн хэмжээнд нь эвлэрэх боломжтой болов уу гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 196,608,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 196,608,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 114,524,663 төгрөгөөс татгалзаж, үлдэх 82,083,337 төгрөг дээр талууд эвлэрч, уг төлбөрийг 2026.02.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.03.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.04.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.05.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.06.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.07.05-ны өдөр 17,083,337 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож энэ талаарх гэрээг шүүхэд ирүүлсэн.

 

Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 196,608,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч 114,524,663 төгрөгнөөс татгалзаж, 82,083,337 төгрөгийг 2026.02.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.03.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.04.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.05.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.06.05-ны өдөр 13,000,000 төгрөг, 2026.07.05-ны өдөр 17,083,337 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцон эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,140,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 568,367 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   А.ЦЭЛМЭГ