Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 150/шш2026/00080

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч:********, ****  (РД:****)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ** ** (РД:***** )-д холбогдох,

Автомашинд учирсан хохиролд 6,769,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...***2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр **** багийн нутаг дэвсгэр ***аймгаас *** аймгийн чиглэлийн 116-177 км *** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад **** жолоодож явсан улсын дугааргүй пад тракторыг мөргөн зам тээврийн осол гарч *** цагдаагийн хэлтсээр шалгагдаж ослын дүгнэлт **** буруутай гэж гарсан. Миний тээврийн хэрэгслийг хохирол 6,769,000 төгрөг тогтоогдсон бөгөөд *** надад 1,000,000 төгрөг өгөөд бусад хохирлоо барагдуулаагүй утсаа салгаад алга болсон тул тухайн иргэнд нэхэмжлэл гаргаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү. Иймд **** 6,769,000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** холбогдуулан автомашинд учирсан хохиролд 6,769,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******** оршин суудаг, автомашинд учирсан хохиролд 6,769,000 төгрөгөөс хариуцагч *** нь 2,500,000 төгрөгийг ***данснаас *** данс руу шилжүүлж өгсөн. Үлэгдэл 4,269,000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд эвлэрлийн гэрээгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч **** нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох автомашинд учирсан хохиролд 6,769,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч **** нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох автомашинд учирсан хохиролд 6,769,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

              ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА