Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 150/шш2026/00079

 

 

2026         02          13                                   150/ШШ2026/00079

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: ***ББСБ ХХК  (РД:****)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** (РД:****)-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,303,247.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын  19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч **** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр **** 1035200090002677 тоот зээлийн гэрээ байгуулан 2,000,000 / Хоёр сая / төгрөгийн зээлийг Өрхийн хэрэглээ зориулалтаар 24 сарын хугацаатай сарын 3,95%-н хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн графикт заасны дагуу төлөлтөө хийж байгаад 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй. Зээлдэгч **** нь үндсэн зээл 998,221.51 төгрөг, зээлийн хүү 289,025.89 төгрөг нотариатын хөлс 16,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 33,018 нийт 1,303,247.40 /Нэг сая гурван зуун гурван мянга хоёр зуун дөчин долоон төгрөг дөчин /мөнгийг төлөх төлбөртэй байна **** нь зээл авснаас хойш нийт 2,081,500 төгрөг төлсөн ба үүнээс үндсэн зээлэнд 1,001,778.49 төгрөг, зээлийн хүүнд 1,079,721.51 төгрөг төлөгдсөн байна. 2025.05.29 ноос хойш төлөлт хийгээгүй зээлийн үлдэгдэл 998,221.51 төгрөгнөөс сарын 3,95% -р хүү тооцогдон **** зээлээ төлөх хангалттай хугацаа олгож, зээл төлөх бодит боломжийг олгосон боловч зээлээ төлөхгүй байна. Иймд Зээлдэгч 998,221.51 төгрөг, зээлийн хүү 289,025.89 төгрөг, нотариатын хөлс 16,000 төгрөг нийт 1,303,247.40 /Нэг сая гурван зуун гурван мянга хоёр зуун дөчин долоон төгрөг дөчин / мөнгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн 35,802 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,303,247.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч *** нь 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...“**** ХХК-ийн нэхэмжлэл болох 1,303,247.40 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 603,247.40 төгрөгийг төлж барагдуулна. Жич: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч рүү *** утас руу ярихад зөвшөөрсөн болно...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…**** ХХК хариуцагч *** хариу тайлбарыг уншиж танилцлаа.  2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр  болон 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна…” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,303,247.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч **** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,802 төгрөгийн 17,901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 17,901 төгрөгийг хариуцагч ****, 17,901 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ХХК-д олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 1,303,247.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч **** нь 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 700,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 603,247.40 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч **** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,802 төгрөгийн 17,901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 17,901 төгрөгийг хариуцагч ****, 17,901 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ****** ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

              ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА