Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 150/шш2025/00085

 

 

2026         02          23                                   150/ШШ2026/00085

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: *******ХХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** (РД:****)-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,408,400.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч **** гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох бол шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 1401 хоног хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу утсан харилцаагаар холбогдсон тэмдэглэл хавсаргав. "Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт: "Зээлдэгчийн зээл авах бүрт ****аппликейшн тухайн заалд ногдох хүүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бүх зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг өөрийн ***аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар эргэн төлөх **** ББСБ ХХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно" гэх заалтыг зөрчсөн учир "Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт"-ын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлт гарган 43271450 тоот "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан *** дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн iPhone 15 Pro 128GB, White төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ"-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 299473.52 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 3789787.09 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 319140.00 төгрөг, нийт 4,408,400.61 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,408,400,61 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч *** нь 2026 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие **** нь 4,408,400.61 төгрөгийг “****ХХК-д 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…Хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,408,400.61 төгрөгийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд *******ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч **** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,408,400,61 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч **** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,484 төгрөгийн 42,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 42,742 төгрөгийг хариуцагч *****, 42,742 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч *****ХХК-д олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 4,408,400,61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч **** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,484 төгрөгийн 42,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 42,742 төгрөгийг хариуцагч ****, 42,742 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ****  ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

              ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА