| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2026/00023/И |
| Дугаар | 150/шш2026/00098 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 150/шш2026/00098
2026 02 27 150/ШШ2026/00098
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ******ХХК (РД:******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** (РД:****)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,248,304.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44439930 тоот "Үйлчилгээний гэрээ" байгуулан VOO үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Ілийн хавтгай болно Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1. Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үйлчилгээний хэрэглээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" ний 4.1-д заасны дагуу үйлчилгээний хэрэглээний төлбөрт 1248304.54 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 34509 төгрөг төлсөн болно. Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтийг гарган 44439930 тоот "Үйлчилгээний гэрээ" байгуулан VOO үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үйлчилгээний хэрэглээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээний 4.1-д заасны дагуу үйлчилгээний хэрэглээний төлбөрт 1248304.54 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 34,509 төгрөг төлсөн болно...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,248,304.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч ***нь 2025 оны 12 дугаар сарын 30-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч миний бие *** нь *** ХХК-ийн нэхэмжлэл болох 1,248,304.54 төгрөг төлөхийг бүрэн хэмжээгээр төлөхийг зөвшөөрч байна. Одоогийн байдлаар төлөх боломжгүй тул дараах графикийн дагуу төлөх боломжтой.
2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 100,000 төгрөг
2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг
2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 350,000 төгрөг
2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 350,000 төгрөг
2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 348,304.54 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй утсаар ярьж танилцуулахад дээрх графикийг хүлээн зөвшөөрсөн болно...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…** нь нэхэмжлэлийн шаардлага болох 1248304.54 төгрөгийг өр төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч ****ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,248,304.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,509 төгрөгийн 17,254.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 17,254.5 төгрөгийг хариуцагч ***, 17,254.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 1,248,304.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 348,304.54 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,509 төгрөгийн 17,254.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 17,254.5 төгрөгийг хариуцагч ****, 17,254.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ****** ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА