Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 150/шш2026/00081

 

 

 

2026         02          16                                   150/ШШ2026/00081

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: ****ББСБ” ХХК (РД:****)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** (РД:***** )-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,414,220.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч **** нь манай компанитай 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр L100043143 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 7824168467 зээлийн дансны дугаартай, 1,126,000.00 /нэг сая нэг зуун хорин зургаан мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5103003339 банкны тоот дансанд; 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 7100216623 зээлийн дансны дугаартай, 3,500,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.35 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5103003339 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Иймд зээлдэгч **** үндсэн зээлийн төлбөрт 3,640,796.59 /гурван сая зургаан зуун дөчин мянга долоон зуун ерэн зургаан төгрөг тавин есөн мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 711,488.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,915.91 /гучин нэгэн мянга есөн зуун арван таван төгрөг ерэн нэгэн мөнгө төгрөг, шимтгэл 22,519.98 төгрөг, нотариатын зардал 7,500  төгрөг, нийт 4,414,220.91 төгрөг...” гэжээ.

    

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч “**** ХХК нь хариуцагч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,414,220.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч **** нь 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...**** нэхэмжлэл болох 4,414,220.91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Одоо бөөнд нь төлөх боломжгүй байна. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,207,110.46 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үлдэгдэл 2,207,110.46 төгрөгийг төлнө...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…Хариуцагч *** хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна…” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч **** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,414,220.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,578 төгрөгийн 42,789 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 42,789 төгрөгийг хариуцагч ****, 42,789 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ХХК-д олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 4,414,220.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,207,110.46 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2,207,110.46 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ****ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,578 төгрөгийн 42,789 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 42,789 төгрөгийг хариуцагч ****, 42,789 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

              ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА