| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00458/И |
| Дугаар | 150/шш2026/00040 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 150/шш2026/00040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч****(РД:****-гийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр, хүсэлт гаргагч **** нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...****малчин байхдаа манай хүү *** эзэмшлийн *** УНЕ улсын дугаартай **** машиныг боломжоороо төлнө гэж аваад нийт 5,000,000 төгрөг төлөхөөс 1,000,000 төгрөг өгсөн. Хавар уулзахад удаачихлаа 500,000 төгрөг нэмж өгнө гэж тохиролцоод өгөөгүй. Өнгөрсөн 07 дугаар сард өгнө гэсэн боловч уг машиныг 2021-2022 оны үед Үнэгүй.мн сайтад зарна гээд зар тавьсан байна гэж ач охин хэлсэн. **** тохиролцсоны дагуу 4,500,000 төгрөг нэхэмжилж эвлэрүүлэн зуучлахад хандахад утсаа авахгүй, өөрийн хаяг дээрээ амьдрахгүй байгаа тул эвлэрүүлэн зуучлахаас хариуцагч **** хаягтаа байдаггүй тул ажиллагаа хийгдэхгүй буцаасан учир эрэн сурвалжилж өгнө үү. **** нь **** точикт оршин сууж байсан. Одоо **** гэсэн...” гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
**** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь ****аймгийн ***гэх газарт оршин суудаг гэх боловч 2025 оны 09 дүгээр сарын 01-ний дөрийн 150/ТБ2025/00018 дугаартай тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэлээр “хариуцагчийн хаягийг дахин тодруулж, хандах боломжтой болохыг дурдсан байна. /хх-ийн 5/,
Иймд хүсэлт гаргагч **** хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...**** нь ****утасны дугаартай, нэхэмжлэлд дурдсан **** утасны дугаар эхнэр *** нь *** гэсэн утасны дугаартай...” гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий өөр мэдээлэл байхгүй гэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *****эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг **** хэлтэст даалгасугай.
3.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА