| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00507/И |
| Дугаар | 150/шш2026/00062 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 150/шш2026/00062
2026 02 04 150/ШШ2026/00062
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: *******ХХК РД:*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** (РД:****)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,791,293.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 12-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...**** ХХК-ийн зүгээс зээлдэгч *** нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч *** нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагчаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 208901 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001157724 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,412,465.18 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,974,906.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 84,921.84 төгрөг, нотариатын зардалд 19,000.00 төгрөг, бүгд 6,491,293.2 (зургаан сая дөрвөн зуун ерэн нэг мянга хоёр зуун ерэн гурав зууны хорь) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч **** гаргуулж, *** хохиролгүй болгож өгнө үү....” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ББСБ” ХХК нь хариуцагч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,491,293.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч *** нь 2026 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...**** миний бие нь “*** ХХК-ийн нэхэмжлэл болох 6,491,293.2 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлөлтийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн хувааж төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдож хуваарьт төлбөрийн хугацааг тохиров. Үүнд:
2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,
2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,
2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 219,000 төгрөг,
2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,957,431 төгрөг,
2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,957,431 төгрөг,
2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,957,431 төгрөг...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа *** холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 6,491,293.20 төгрөгийг хүлээн зөвшөөрч 6 хувааж төлөх хариу тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байна…” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч **** ББСБ” ХХК нь хариуцагч **** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,491,293.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,811 төгрөгийн 59,405.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 59,405.5 төгрөгийг хариуцагч ****, улсын орлогоос 59,405.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч **** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,491,293.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 219,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,957,431 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,957,431 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,957,431 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч **** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,811 төгрөгийн 59,405.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 59,405.5 төгрөгийг хариуцагч ****, улсын орлогоос 59,405.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА