| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00518/И |
| Дугаар | 150/шш2026/00078 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 150/шш2026/00078
2026 02 13 150/ШШ2026/00078
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ******ХХК (РД:***)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** (РД:*****)-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,629,197.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****ХХК-ийн зүгээс зээлдэгч **** зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч *** нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагчаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 609974 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, *** дугаар ***дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,043,435.06 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,469,211.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 70,050.76 төгрөг, нотариатын зардалд 46,500.00 төгрөг, бүгд 5,629,197.31 (таван сая зургаан зуун хорин есөн мянга нэг зуун ерэн долоо зууны гучин нэг) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч ***** гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү....” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч **** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,629,197,31 төгрөг гаргуулах тухай
*** ХХК нь хариуцагч **** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,414,220.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч **** нь 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...***** ХХК-ийн нэхэмжлэл болох 4,414,220.91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Одоо бөөнд нь төлөх боломжгүй байна. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,207,110.46 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үлдэгдэл 2,207,110.46 төгрөгийг төлнө...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…Хариуцагч **** хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна…” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч ****** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,414,220.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч **** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,578 төгрөгийн 42,789 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 42,789 төгрөгийг хариуцагч ****, 42,789 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 4,414,220.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,207,110.46 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2,207,110.46 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч **** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,578 төгрөгийн 42,789 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 42,789 төгрөгийг хариуцагч *** 42,789 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “**** ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА