Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 150/шш2026/00044

 

 

    2026          01             23                                           150/ШШ2026/00044

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүгч Г.Алгирмаа би,

 

Нэхэмжлэгч: ********ХХК  (РД:***)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч *** (РД:****)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 840,297.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч *****нь *** ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 09 дүгээр 26-ны өдөр 2179267 тоот *** үйлчилгээний гэрээг байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд **** дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2179267 тоот **** гэрээний үүрэгт үндсэн зээлд 529,941.79 төгрөг, үндсэн хүүнд 267,519.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 32,636.19 төгрөг, шимтгэлд 1,200 төгрөг, Нотариатын толбөрт 9,000 төгрөг, Нийт 840,297.47 төгрөгийг хариуцагч **** гаргуулах... гэжээ.

 

Хариуцагч  *** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Миний бие ****ХХК-ийн нэхэмжлэл болох 840,297.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна…” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 840,297.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

Хариуцагч *** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэлд дурдсан 840,297.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбарыг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ***холбогдох зээлийн гэрээний үүрэгт 840,297.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,717.12 төгрөгийн 12,358.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 12,358.6 төгрөгийг хариуцагч ****, улсын орлогоос 12,358.6 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 840,297.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч **** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,717.12 төгрөгийн 12,358.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 12,358.6 төгрөгийг хариуцагч ****, улсын орлогоос 12,358.6 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

            ШҮҮГЧ                        Г.АЛГИРМАА