Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 150/шш2026/00072

 

 

2026            02          06                                            150/ШШ2026/00072

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: “******” ХК (РД:********)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** аймгийн ****** сумын ** баг, ** тоотод оршин суух хаягтай, *** овогт *** (РД:****)-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч **** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000227454 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 9,604,764.63 төгрөг, Нотариатын төлбөрт 19,000 төгрөг, Нийт 9,623,764.63 төгрөгийг хариуцагч *** гаргуулах.....” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,623,764.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч *** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *** нэхэмжлэл болох 9,623,764.63 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Хас банк, Голомт банканд сар болгон зээлийн төлөлт хийдэг. Төлөлтийн хугацаа 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусна. Би дээрх мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс сар бүр 06 сарын турш төлж дуусгана. Үүнд:

2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,600,000 төгрөг,

2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,600,000 төгрөг,

2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,600,000 төгрөг,

2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,600,000 төгрөг,

2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,600,000 төгрөг,

2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,623,764.63 төгрөг...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…*** нэхэмжлэлтэй *** холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. **** холбогдох 9,623,764.63 мөнгөний нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч **** хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч *** нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,623,764.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,930 төгрөгийн 84,465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 84,465 төгрөгийг хариуцагч ****, улсын орлогоос 84,465 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч  ***ХК-д олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,623,764.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,623,764.63 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,930 төгрөгийн 84,465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 84,465 төгрөгийг хариуцагч ****, улсын орлогоос 84,465 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч  **** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

             ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА