Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 150/шш2026/00099

 

 

2026         02          27                                   150/ШШ2026/00099

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                          

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: *********(РД:********)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****(РД:********)-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие *** нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөгийг бэлнээр зээлдэгч ****хүлээлгэн өгсөн. Улмаар 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1130 дугаартай зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн боловч *** нь надаас зээлсэн мөнгө болох 3,000,000 (гурван сая) төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байх тул уг гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар алданги торгууль, төлөгдөөгүй үндсэн зээл болох 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч  **** нь хариуцагч **** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч **** нь 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...**** миний бие **** 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг бэлнээр авсан. Цалингийн зээл рүү талуулсан байгаа тул өгөр боломжгүй байгаа тул эрх сараас хувааж төлөх хүсэлтэй байна.

2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 750,000 төгрөг,

2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 750,000 төгрөг,

2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 750,000 төгрөг,

2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 750,000 төгрөг  төлөх хүсэлтэй байна...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн **** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…*** хариу тайлбартай танилцлаа 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хариу тайлбараа гаргасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна…” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч *** нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч **** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийн 31,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 31,475 төгрөгийг хариуцагч ***, 31,475 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч **** олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 750,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 750,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 750,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 750,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийн 31,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 31,475 төгрөгийг хариуцагч ****, 31,475 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч **** олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

              ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА