Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 150/шш2026/00055

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: **********(РД:********)

********нас барсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

         

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ********шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ***** нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*****нь 4 хүүхэд төрүүлж, нэг хүүхэд маань бага байхдаа нас барсан. Алдарт эхийн одон авах гэтэл дөрвөн хүүхэд төрүүлсэн байх шаардлагыг хангаж байгаа боловч хүү **** нас барсан. Миний бие нь хүү *** 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрүүлж өсгөж байгаад 2000 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэнэтийн ослын улмаас хүү эмнэлэг дээр нас барсан. ***төрсөн тухай бүртгэл хийгдэж гэрчилгээ авсан архивын лавлагаа гарсан. Нас барсны гэрчилгээ аваагүй. Хүсэлтэд өөд болооч хүү *** төрсний бүртгэлийн лавлагаа, гэрэл зураг даатгалын гэрчилгээ, хөшөөний зургийг хавсаргасан. Иймд **** нас барсныг бүртгэж,  нас барсны гэрчилгээ олгохыг иргэний улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү...” гэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч *** нь хүү **** нас барсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

            1.**** бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 26/839 дугаартай тодорхойлолт /хх-ийн 2/,

2. **** Ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0146/000740 дугаартай *** төрсний бүртгэлийн лавлагаа/хх-ийн 5/,

            3.**** Монгол даатгал компанийн 756741 дугаартай Даатгалын гэрчилгээний хуулбар/хх-ийн 6/,

4.**** 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай тодорхойлолт /хх-ийн 28/,

5.Дурсгалын хөшөөний гэрэл зураг /хх-ийн 10-11/,  

6.Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03-04/8420 дугаартай лавлагаа/хх-ийн 34/

7. Гэрч *** шүүхэд өгсөн: “...2000 оны эхээр *** хүүхэд малд хэрэглэдэг бодис уун хордож эмнэлэгт ирсэн. Би сувилагч болохоор эмчилгээ хийгээгүй. Манай эмч нар сандралдаад хүүхэд нь ухаан оролгүй нас барсан. Би тухайн үед эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Хүүхэд 5-6 настай болов уу гэмээр хүүхэд ирсэн. Тухайн үед ***хүүхэд хордсон гэж ирж байсан. Нэрийг нь мэдэхгүй, санахгүй байна...” гэх мэдүүлэг,

 

8.Гэрч *** шүүхэд өгсөн: “...Би *** дотуур байранд *** нөхөр ***хамт байдаг байсан. Нэг ёсондоо багаас нь мэднэ. ** нь *** гэр бүл болоод анхны хүү ***/бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нь төрсөн. Хүүхэд 5-6 настайдаа нас барсан байх. Малын керолин буюу малын гадуур хэрэглэх зориулалттай бодис ууж нас барсан. *** 4 хүүхэд төрүүлсэн. Нэг нь нас барсан. Одоо 3 хүүхэд нь байгаа...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Хүсэлт гаргагч нь хүү *** нас барсан байдлыг тогтоолгох зорилгоо Эхийн алдар” одон авах болзол журмыг хангаж байгаа учир одон авах зорилготой гэж тодорхойлж байна.

Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэж заасан байх ба хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй.

**** 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба тэрээр **** ) 2000 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зуурдаар нас барсан болох нь гэрч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь хүү **** нас барсан байдлыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 26/839 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн ****-ыг 2000 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нас барсныг тогтоож шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар *** (РД:** 20**** оны ** дүгээр сарын ***-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч **** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА