Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 150/шш2026/00043

 

 

2026          01          23                                     150/ШШ2026/00043

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: *** (РД:**)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:* (******),

Хариуцагч: *********

Зээлийн гэрээний үүрэгт 4,361,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 02-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч *******газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*** нь ****сууж байхдаа 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр "Аж ахуй, бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хавсралтад заасны дагуу сар бүр 139.000 төгрөгийн эргэн төлөлт хийх байсан боловч эргэн төлөлтийг төлөхгүй байгаа нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хохирол учруулсаар байна. **** нь зээлийн үлдэгдэл болох 4,361,000 төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. *** болон түүний батлан даагч ****г нараас зээлийн гэрээний үүрэг болох 4,361,000 төгрөгийг гаргуулан ****тоот дансанд төлүүлж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** газар нь хариуцагч *** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,361,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч ****иг нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нарантуяа овогтой **** миний бие зээлийн үлдэгдэл 4,361,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулна. Одоохондоо бүрэн барагдуулж төлж чадахгүй учир 12 сард хуваан төлж барагдуулна. Үүнд:

2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 363,450 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 363,450 төгрөг,

2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 363,450 төгрөг,

2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 363,450 төгрөг,

2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 363,450 төгрөг,

2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 363,450 төгрөг,

2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 363,450 төгрөг,

2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 363,450 төгрөг,

2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 363,450 төгрөг,

2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 363,450 төгрөг,

2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 363,450 төгрөг,

2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 363,050 төгрөг...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…Хариуцагч *** хариу тайлбартай танилцав. Уг тайлбарт хариуцагч ****нар нь зээлийн үлдэгдэл 4,361,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 12 дугааp сарын 20-ны өдөр хуртэл сар бүрийн 20-нд 363,450 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн хариу тайлбарын дагуу төлбөрийг 2020 оны 12 дугаар сард багтаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд Нэхэмжлэгч **** газрын нэхэмжлэлтэй хариуцагч ***, *** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,361,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

**** газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 42,363 төгрөгийг хариуцагч **** нараас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч **** газрын нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 4,361,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч **** нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 363,450 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 363,450 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 363,450 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 363,450 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 363,450 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 363,450 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 363,450 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 363,450 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 363,450 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 363,450 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 363,450 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 363,050 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Сэлэнгэ аймгийн *** газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 42,363 төгрөгийг хариуцагч **** нараас гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

              ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА