Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 150/шш2026/00068

 

   2026         02         06                                  150/ШШ2026/00068

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: **** БЗТөв /РД:***/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  *** эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч **** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч **** нь *** төвөөс 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр онлайн цалингийн зээл авсан бөгөөд 315 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтэрч, зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч **** ЗГ/57276994 тоот онлайн зээлийн гэрээ, БГХ/57276994 тоот онлайн барьцааны гэрээ байгуулан 29,480,000 төгрөгийн цалингийн зээл авсан. 2025 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 26,795,770.40 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,882,594 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 157,755 төгрөг, нийт 31,836,120 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 02 дугаар 06-ны өдөр нийт 31,836,120 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болно. *** нь *** зээл авах үед оршин сууж байсан ***** оршин суудаггүй нь багийн Засаг даргын тодорхойлолтоор баталгаажиж байна. Бүртгэлтэй *** дугаар нь дуудлага огт авдаггүй, Зээл авах үеийн байдлаар “*** ХХК-д ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Иймд зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 315 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү...” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ****  нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

 

**** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 8-18/

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь хаягтаа амьдардаггүй болох нь ***** даргын 2025 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 233 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 19/

 

Иймд хүсэлт гаргагч *** хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ***** хаягийг “...****...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий өөр мэдээлэл байхгүй гэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг  тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ***** газрын *** Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

         5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Г.АЛГИРМАА