Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 150/шш2026/00053

 

 

2026         02         02                                   150/ШШ2026/00053

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: *******ХК (РД:***)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** (РД:****)-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 19,952,954.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч “**** ХК” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч **** нь **** 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 31/56884637 тоот зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан авсан байдаг. Онлайн цалингийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр БГХ/56884637 тоот Барьцааны гэрээ байгуулж: Ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч *** нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,228,107.2 төгрөг, зээлийн хүү 308,640.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,816.0 төгрөг, нийт 4,543,564.0 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч **** нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 230 хоног хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно" гэж, мон хуулийн 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж узнэ" гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд "Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бутээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно…” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** ХК нь хариуцагч **** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,952,954.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч *** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...***миний бие нь Хаан банк ХК-иас 20,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 19,952,954.9 төгрөгийг бэлэн өгөх боломжгүй байгаа тул 2026 оны 01 дүгээр сараас сар бүр тогтмол төлж барагдуулах хүсэлтэй байна. 2026 оны 01 дүгээр сараас 12 сарын хугцааанд төлөхөд 19,952,954.9 төгрөгийг төлж барагдуулна. Үүнд:

2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 952,954.9 төгрөг

2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг

2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг

2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг

2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг

2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг

2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг

2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг

2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг

2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг

2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг

2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…*** ХК-ийн нэхэмжлэлтэй *** холбогдох хэрэгт 12 сарын хугацаанд төлөлт хийх санал гаргасан байх тул зөвшөөрч байна. Эвлэрэхэд татгалзах зүйлгүй …” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд Нэхэмжлэгч *** ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,952,954.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,715 төгрөгийн 128,857.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 128,857.5 төгрөгийг хариуцагч ****, улсын орлогоос 128,857.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**** ХК-д олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *** ХК”-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 19,952,954.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 952,954.9 төгрөг,  2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг,2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,727,273 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,715 төгрөгийн 128,857.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 128,857.5 төгрөгийг хариуцагч ***, улсын орлогоос 128,857.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

              ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА