Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/1075

 

2025            09          09                                                                              2025/ДШМ/1075

Х.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Хурмандах,

шүүгдэгч Х.Б- /цахимаар/,  түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1673 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2410034880484 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Х-гийн Б-, /РД: ......../, ............, урьд ял шийтгэлгүй,

.......................

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1673 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ын- 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.БААСАНБАТ

            ШҮҮГЧ                                                                     Т.АЛТАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА