Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 311/ШШ2026/00160

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, -р хороо, *******  тоотод байрлах ******* ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын -р баг *******д оршин суух *******ийн******* //-т холбогдох 1,438,339.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гарсан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой******* нь Хаанмонгол Инвест ББСБ ХХК-тай 2023 оны 10 сарын 18-ны өдөр №1126130127000192 тоот "Барьцаат зээлийн гэрээг байгуулан 1,324,700 төгрөгийг жилийн 34.8%, сарын 2.9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч А.тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Талуудын хооронд байгуулсан №1126130127000192 тоот "Барьцаат зээлийн гэрээ"- ний 4.1.3-т "Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгчид учруулсан хохирлыг нэхэмжлэх, хохирлыг төлүүлэх, гэрээний 5.2.2-т Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн хүү, болон алданги төлөх үүрэгтэй, гэрээний 5.2.3-т Зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах боломжаүй бол барьцаалж авсан эд зүйлийг үнэлүүлэн буцаан өгч, зөрүүг төлөх үүрэгтэй вэж тус тус заасан байна. Зээлдэгчийн Хаанмонгол Инвест ББСБ ХХК-тай 2023 оны 10 сарын 18-ны өдөр №1126130127000192 тоот "Барьцаат зээлийн гэрээ"-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэндүүлсэн хүүгийн төлбөр, нийт 1,438,339 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч А.т зээлийн гэрээний үүрэгт 1,438,339.50 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

Хариуцагч А. нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,438,339.50 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-наас нэхэмжилсэн 1,438,339.50 төгрөгийг хариуцагч А. нь төлөхөө хүлээн зөвшөөрч маргахгүй байна.   

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,546 төгрөгөөс 39,546 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,773 төгрөг, төрийн сангийн орлогоос 19,773 төгрөг тус тус гаргуулж нийт 39,546 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,438,339.50 төгрөгийг хариуцагч А. нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,564 төгрөгөөс 39,564 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,773 төгрөг, төрийн сангийн орлогоос 19,773 төгрөг тус тус гаргуулж нийт 39,564 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

                                         

 

                                         ШҮҮГЧ                             Э.ОЮУН-ЭРДЭНЭ