| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 311/2026/00055/И |
| Дугаар | 311/ШШ2026/00162 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 311/ШШ2026/00162
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сум, баг, *******, - тоотод оршин суух хаягтай *******ийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ******* сум, -р баг, ******* багт оршин суух хаягтай *******гын******* //-д холбогдох 13,824,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Р.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь хамт ажилладаг байсан бөгөөд зээл аваад өгөөч гээд гуйгаад байсан. Ингээд 2025 оны 06 дугаар сарын 17-нд миний утсаар Покет аппелкейшн руу нэвтэрч зээл авсан гарт 2,734,000 төгрөгийн зээл олгогдсон. Энэхүү зээл нь зээлийн шимтгэл 2%, зээлийн хүү 2.4% хүүтэй гэж хэлсэн. Дараа нь 2025 оны 06 дугаар сарын 24-нд ахиад зээл аваад өгөөч гэж гуйж шалаад миний утсаар миний паспорт зэргийг авч зээл авсан. Гарт 2,808,000 төгрөг нь миний дансанд орж ирээд Б. нь миний данснаас хадам ээж Ц.гийн дансанд шилжүүлэн авсан. 2025 оны 07 дугаар сарын 21-нд мөн гуйгаад миний утсаар Нөмөр гэдэг аппелкейшнд нэвтэрч зээл авсан. Гарт буюу дансанд 3,140,000 төгрөг орж ирээд Б. өөрийн дансанд шилжүүлэн авсан. 2025 оны 08 сарын 01-нд төлнө гэсэн боловч одоо болтол төлөөгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Б.ад холбогдуулан 13,824,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б. нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын иргэн Р.*******өөс гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Р.*******өөс гаргасан 13,824,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Р.*******ийн нэхэмжилсэн 13,824,000 төгрөгийг хариуцагч Б. нь төлөхөө хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,970 төгрөгөөс 228,970 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114,485 төгрөг, төрийн сангийн орлогоос 114,485 төгрөг тус тус гаргуулж нийт 228,970 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжилсэн 13,824,000 төгрөгийг хариуцагч Б. нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,970 төгрөгөөс 114,485 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114,485 төгрөг, төрийн сангийн орлогоос 114,485 төгрөг тус тус гаргуулж нийт 228,970 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ