Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 311/ШШ2026/00163

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* дүүрэг,  дүгээр хороо *******-, ******* цогцолборт байрлах ******* ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын  дугаар баг, *******, хэсгийн  дүгээр гудамжны  тоотод оршин суух *******ын ******* /ИЮ93051919/-д холбогдох 1,145,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гарсан нэхэмжлэлдээ: "******* ББСБ" ХХК-ийн Хаан банк дахь тоот дансанд /гүйлгээний 2025.12.17-ны өдрийн байдлаар Ж.*******гийн нийт зээлийн үлдэгдэл нь 1,145,833 төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 783,765 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 302,036 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 60,032 төгрөг байна Ж.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "******* ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,145,833 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.  Ж.******* нь өнгөрсөн хугацаанд нийт 160,000 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс 56,235 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 12,138 төгрөг тус бүр хасагдсан ба дахин төлөлт хийгээгүй тул "******* ББСБ” ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход "холбогдох боломжгүй", "орох ярианы эрх хаалттай”, “тийм хүн байхгүй" зэргээр харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. Ж.******* нь "******* ББСБ" ХХК-тай 2021/08/05-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх 140000651593 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99814148 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ж.******* нь уг гэрээний үндсэн дээр 2024/04/22-ны өдөр 840,000 төгрөгийг 2.5% хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна. Иймд Ж.*******гээс 1,145,833 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 1,145,833 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

Хариуцагч Ж.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанцэцэг нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-наас нэхэмжилсэн 1,145,833 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-наас нэхэмжилсэн 1,145,833 төгрөгийг хариуцагч Ж.******* нь төлөхөө хүлээн зөвшөөрч маргахгүй байна.   

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,546 төгрөгөөс 33,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,825 төгрөг, төрийн сангийн орлогоос 16,825 төгрөг тус тус гаргуулж нийт 33,650 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-наас нэхэмжилсэн 1,145,833 төгрөгийг хариуцагч Ж.******* нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,650 төгрөгөөс 16,825 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,825 төгрөг, төрийн сангийн орлогоос 16,825 төгрөг тус тус гаргуулж нийт 33,650 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

                                                                 

                                          ШҮҮГЧ                             Э.ОЮУН-ЭРДЭНЭ