| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2026/00045/И |
| Дугаар | 149/ШШ2026/00152 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 149/ШШ2026/00152
2026 02 04 149/ШШ2026/00152
Хүсэлт гаргагч хүсэлтээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг, Мандал сум, 3-р баг, ХААН банкны Зүүнхараа салбар,Онлайн зээл төлүүлэлтийн мэргэжилтэн ******* ******* ******* /утас: 99307795, *******/-н хүсэлттэй Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хаан банк ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ..Иргэн ******* ******* ******* ******* / нь ХААН Банкны Зүүнхараа салбараас 2024 оны 11 дугаар сарын 09-ны өдөр 3,900,000 /Гурван сая есөн зуун мөнгө/ төгрөгийг жилийн 19 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай онлайн цалингийн зээлийн нөхцөлөөр авсан. Дээр дурдсан цалингийн зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн *бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан
тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулсанд тооцно гэсний дагуу зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийнорлого болон зээлээр худалдан авсан гар утсыг барьцаалуулан уг зээлийг авсан юм. Энэ өдрийн байдлаар зээл, хүүгийн нийлбэр дүн 1,156,592.32 төгрөг байгаа. Зээлээ хугацаа хэтрүүлээд 164 хоног болсон, 2025 оны 07 дүгээр сарын 05-с хойш зээлдэгчтэй холбоо барьж чадахгүй, хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй байна. Өөрийн хаяг нь Сэлэнгэ, Мандал, 3-р баг, Баянсуудал, гандан гудамж, 62 тоот хаягтай боловч тус хаягтаа байдаггүй. Шуудангаар зээл төлөх мэдэгдэл явуулсан боловч тус хаягтаа байдаггүй шалтгаанаар мэдэгдлийг хүлээн аваагүй. 89534545, 94580274 харилцагчийн утасны дугаараар холбоо барихад холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаагдсан. Холбоо барих боломжгүй, хаяг тодорхойгүй, холбоо барьж чадахгүй байна. Иймээс иргэн Л.*******г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Хаан банк ХК-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ:... Миний бие нь нь иргэн Л.*******г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасны дагуу танай шүүхэд 2025 оны 12 сарын 20-нд нэхэмжлэл гаргасан болно. Тус хэргийг хянан шийдвэрлэх явцад, Л.*******тай холбогдож, харилцаа тогтоон, маргааныг шүүхээс гадуур шийдвэрлэх боломж бүрдсэн тул холбогдох заалтыг үндэслэн гаргасан нэхэмжлэл, хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд миний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгохыг хүсэж байна... гэсэн хүсэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийг 115.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Хүсэлт гаргагч ХААН банк нь Л.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.