| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2026/00016/И |
| Дугаар | 149/ШШ2026/00186 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 149/ШШ2026/00186
2026 02 25 149/ШШ2026/00186
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* ******* Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, ******* аймаг Сүхбаатар сум ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* , утас: 70363045/, Хариуцагч: ******* аймаг Мандал сум , , , , /
******* аймаг Мандал сум , , , , /-д холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ******* ******* ******* нь С., Б. нарт холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* ******* ******* нь С., Б. нарт холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С., Б. нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь С., Б. нарт холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Энхтуяа нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,926 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 29,463 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 29,463 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* -т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.